"Эрдэнэс Монгол"-ын Б.ДАВААДАЛАЙ Энэтхэгийн “Мега Инженеринг энд Инфрастрактурс Лимитэд” компанийн Ерөнхийлөгч Ражеш Реддитай уулзлаа
Батхуяг
Үйл явдал
/
50 мин

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн Ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн “Мега Инженеринг энд Инфрастрактурс Лимитэд” компанийн Ерөнхийлөгч Ражеш Редди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч буйг Гүйцэтгэх захирал Б.Даваадалай онцоллоо.

Үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжууд, дэд бүтцийн ажил бүрэн дуусч, анхдагч технологийн болон дагалдах, хангамжийн байгууламжууд, үйлдвэрийн ДЦС-ын барилга угсралт ид өрнөж буйг гүйцэтгэгч компанийн зүгээс мэдээллээ. Стратегийн ач холбогдолтой уг төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч, саадгүй урагшлуулахын тулд хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж, бэхжүүлэх асуудлаар талууд солилцов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.