Ажлын байрыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийг дэмжих, хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, нийгмийн түншлэлийг дэмжих чиглэлийг баримтлал болгон нийгмийн түншлэгч талуудын идэвх, санаачилга, хариуцлагатай хамтын ажиллагаанд тулгуурлан бодитой арга хэмжээг хэрэгжүүлснээр үр шимийг олон иргэд, ажилтан, аж ахуйн нэгж, байгууллага, хүн амын бүлгүүд хүртэнэ гэсэн зорилттойгоор “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн хэлэлцээг хийж, өнөөдөр албан ёсоор байгууллаа.
“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-т Ерөнхий сайд Н.Учрал оролцож үг хэллээ.
Улсын хэлэлцээр”-т;
Цалин хөлсний түвшин доогуур буюу бага орлоготой иргэдийг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, цалин хөлсний нэгдсэн тогтолцоонд шилжих, нийгмийн даатгалын бодлогын шинэчлэл хийх асуудал тусгалаа.
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэний хэрэгцээнд нийцүүлж, өрхийн амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг орон нутгийн оролцоотойгоор хэрэгжүүлэх зэрэг олон ажил, арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
Шинэ техник, технологи, дижитал шилжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор дижитал хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, Хөдөлмөрийн хууль тогтоомжийн үр дагаврын үнэлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн болон бодлогын шинэчлэл хийх чиглэлээр тодорхой ахиц гаргах хэлэлцээр боллоо.
Засгийн газрын төлөөлөгчдийн ахлагч, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дарга Т.Аубакир, “Нийгмийн түншлэл, нийгмийн шударга ёс бол зөвхөн уриа биш. Энэ бол хамтын оролцоо, хариуцлага, тэгш боломжоор баталгаажих үнэт зүйл” болохыг онцлов.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 16 цаг 04 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 10 цаг 56 мин
-
Өчигдөр 10 цаг 15 мин
-
Уржигдар 18 цаг 15 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 17 мин
-
Уржигдар 17 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 11 мин
-
Уржигдар 11 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 05 мин
-
Уржигдар 11 цаг 08 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 11 цаг 05 мин
-
Уржигдар 18 цаг 15 мин
-
Өчигдөр 10 цаг 56 мин