Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчдыг алагчлалгүйгээр үдийн хоол, цайны хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Өнөөдөр бага ангийн хүүхдүүд л үдийн хоолонд хамрагдаж байгаа бол цаашид дунд, ахлах ангийн сурагчид ч мөн адил тэгш хамрагдах боломж бүрдэхээр болж байна. Энэ нь сурагчдын сурч хөгжих орчин, эрүүл мэнд, анхаарал төвлөрөл, сурлагын чанарт эерэг нөлөө үзүүлэх оновчтой санал юм. Хүүхэд бүр ижил боломжтой байх ёстой гэсэн зарчимд ойртсон чухал алхам боллоо.
Дэлхийн 180-аад орон Сурагчдынхаа Үдийн цайг бүрэн шийдсэн байна. Манайх бол шийдээгүй орны тоонд ордог. Үдийн цай өгснөөр сурагчдын ирц сайжрах, сургууль завсардалт буурах, бага орлоготой айл өрхийн амьжиргаанд тодорхой хэмжээний дэмжлэг болох зэргээр эерэг үзүүлэлтүүд гарсан нь бүх хүүхдээ хамруулах хэрэгтэйг харуулж байгаа юм. Түүний энэ санаачилгыг Өмнөговь аймаг дэмжин аймгийн ИТХ-аараа аймгийнхаа бүх хүүхдэд Үдийн цай хоол өгөх төсвийг батлан 2026 оны 1-р сараас эхлэн тус хөтөлбөр Өмнөговь аймагт орон нутгийнхаа төсвийн хөрөнгөөр шийдэгдээд байна.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 16 цаг 04 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 10 цаг 56 мин
-
Өчигдөр 10 цаг 15 мин
-
Уржигдар 18 цаг 15 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 17 мин
-
Уржигдар 17 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 11 мин
-
Уржигдар 11 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 05 мин
-
Уржигдар 11 цаг 08 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 11 цаг 05 мин
-
Уржигдар 18 цаг 15 мин
-
Өчигдөр 10 цаг 56 мин