Х.НЯМБААТАР: Цаашид ХОТЫН ДАРГАА иргэд нь өөрсдөө сонгож томилдог байх ёстой. Хууль нь батлагдсан ч ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА нь хойшилсон
Батхуяг
Үйл явдал
/
36 мин

Хотын дарга асан Х.Нямбаатар Тусгаар тогтнолын ордны гадаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Нэр дэвшигч Б.Пүрэвдагвын талаар юу хэлэх вэ? 
-
Хурлын ирц бүрджээ. Намын УЗ-өөс Б.Пүрэвдагвын нэрийг хотын даргад нэр дэвшүүлсэн. Өнөөдрийн хурлаар түүний нэрийг Нийслэлийн ИТХ-д хүргүүлэх, эсэхийг санал хураан шийднэ. 

Б.Пүрэвдагва манай МАН-ын бэлтгэгдсэн залуу. Цаашид хотын даргын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэхийг хотын иргэд олон нийт өөрсдөө үнэлнэ. Миний боддог зүйл бол цаашид бид Хот тосгоны эрх зүйн байдлын хуулийн дагуу Нийслэлийн засагдарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг нэг албан туаал болгож, хотын иргэд шууд сонгодог болох эрх зүйн шинэчлэлтийг хийсэн. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт хойшилсон. Одоо хурлын үеэр танхимаас нэр дэвшигчид гарч ирж болно. Энэ нь сонгох, сонгогдох эрхийн асуудал тул бусад нэр дэвшигчийн талаар би мэдээгүй байна. Би орж хурлыг нээнэ, удирдана. Өнөөдөр шийдвэрээ гаргана. 

-Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID төсөл дууссан уу?
-Та энэ асуултаа Зам тээврийн хөгжлийн яамнаас асуу. RFID-г Зам тээврийн хөгжлийн яамнаас эхлүүлсэн. 2023 онд эхлүүлсэн ч бүтэлгүйтсэн. Учир нь бидний тавьсан ухаалаг камерууд маш өндөр нарийвчлалтай. 

-Туулын хурдны замыг барих уу?
-Туулын хурдын замын төслийг 14 хоногийн дотор шийдэхгүй бол айлын тал Арбитрт хандана гэсэн заалт гэрээнд бий. Иймд яаравчлах ёстой.     

-Энэ жил нөөцийн махыг яагаад өмнөх онуудынхаас багыг худалдав?
-ХХААХҮЯ-наас өгсөн чиглэлийн дагуу энэ жил нийт 5000 тонн мах бэлдсэн. Өнгөрсөн жил нөөцийн махны эрэлт бага, зун болчхоод байхад нөөцийн махаа борлуулж дуусаагүй байв. Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд Г.Занданшатар чиглэл өгсөн тул нөөцийн махыг нэгдүгээр сараас эхлэн борлуулсан. Дизель түлшний үнэ өсөж, мах түгээлтэд хүндрэл үүссэн тул бид үүхрийн болон хонины махны үнийг кг тус бүрд нь 1000 орчим төгрөгөөр нэмсэн.  Засгийн газраас жижиглэнгээр худалд гэхэд нь мөн худалдсан. Харин энэ жил ямар асуудал үүссэн гэхээр нөөцийн мах худалдсан дэлгүүрүүд мах нийлүүлсэн компанид төлбөрийг нь удааж, тооцоо нийлсний дараа өгчээ. Ийм л асуудал үүссэн. Би нөөцийн махны талаар дахин ярьмааргүй байна.    

-Та Ерөнхий сайдтай чөмгөө дундартал үзэлцэнэ гэсэн. Та хоёр уулзсан уу?
-Уулзаагүй. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.