П.ГАНЗОРИГ: ХҮН нам боловсролын ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ бүрэн дэмжиж ажиллана
Батхуяг
Үйл явдал
/
32 мин

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хуралдаан эхэллээ. Тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзориг дараах мэдээллийг өгөв. 

-Бид гурван асуудлыг хэлэлцэн, саналаа нэгтгэлээ. 

Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан Боловсролын яамнаас “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буюу 2024 оны УИХ бүрдэж, шинэ Засгийн газар байгуулагдахад ХҮН намаас Боловсролын сайд П.Наранбаяр томилогдсон. Энэ хугацаанд 30 гаруй жил орхигдож, гажуудсан олон асуудлыг засаж залруулах ажлыг санаачилж, амжилттай ажилласан.

Тодруулбал, Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт болон багш, ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд энэ жилийн төсөвт 620 гаруй тэрбум төгрөгийг батлуулж чадсан. Үлдсэн ажлууд нь ч үргэлжлээд явж байна. Л.Энх-Амгалан сайдын хувьд хоёр жилийн хугацаанд "ХҮН" намын боловсролын салбарт дэвшүүлж байгаа ЗГ-ын хөтөлбөрт орсон тодорхой бодлогуудыг дэмжиж, үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдсэн. Боловсролын салбар бол улс орны хөгжлийн суурь салбар бөгөөд тэр ч утгаараа улс төржиж огт болохгүй салбар юм.

2022 онд "PISA" буюу Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ хийгдэхэд "Монголын ЕБ-ын сургуулиудын сурагчдын үнэлгээ олон улсын дунджаас таван жилээр хоцорч байна" гэсэн дүгнэлт гарсан. Үүнд олон жилийн  турш хуримтлагдсан асуудлууд нөлөөлсөн байх. Иймд эдгээр асуудлыг ойрын хугацаанд хэрхэн шийдвэрлэж болох талаар танилцуулж, цаашид хамтарч ажиллахаар саналаа дэвшүүллээ. Цаашид "ХҮН" намын зүгээс хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд анхаарах болно" гэв.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.