Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Ulsturch.mn
Үйл явдал
/
2026-04-06

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 2026 онд “Агаарын чанарыг сайжруулах ногоон бүс”-д хамаарах таван дүүргийн 35 хорооны өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна.

Тодруулбал,

Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 9, 11, 23, 28, 30, 31, 39, 43 дугаар хорооны 14685 өрх,

Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хорооны 12229 өрх,

Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 21, 22, 23, дугаар хорооны 8483 өрх,

Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29, 30, 31 дүгээр хорооны 13655 өрх,

Сүхбаатар дүүргийн 12, 13, дугаар хорооны 2028 өрх, нийт 51080 өрхийг хийн халаалтад шилжүүлэх юм.

Төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд сууцныхаа дулаалгыг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд шингэрүүлсэн хийн халаалтын зуухыг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.