УБТЗ: Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо
Батхуяг
Үйл явдал
/
2026-04-28

Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Замын удирдлага өмнөх 7 хоногийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцсаны дараа хурлын дэгийн дагуу РБ, Д, П, Ш албадуудын дарга нар хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрийн тоо чанарын үзүүлэлт, замын засвар шинэчлэлт, холбоо дохиоллын бэлэн байдлын талаар илтгэлээ. Илтгэлтэй холбогдуулан замын удирдлага асуулт асууж үүрэг даалгавар өгөв.

ТООН МЭДЭЭЛЭЛ:

2026 оны эхнээс 4 дүгээр сарын 23 –ны өдрийг дуусталх байдлаар 11 сая 179,9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 975,8 мянган тонноор илүү, төлөвлөгөө 106 хувийн биелэлттэй байна.

Мөн хугацаанд 7 сая 880,4 мянган тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 572,4 мянган тонноор илүү байна.

Тайлант хугацаанд Замын-Үүд өртөөний өргөн царигаар өгсөн болон авсан талдаа хоног тутам дунджаар 16,1, нарийн царигаар өгсөн болон авсан талдаа хоног тутам дунджаар 7,2 галт тэрэг, Сүхбаатар-Наушки өртөөгөөр хоног тутам дунджаар өгсөн талдаа 7,4, авсан талдаа 8,4 галт тэрэг солилцсон байна.

Оны эхнээс 1206 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 140 галт тэргээр илүү байна.

2026 оны замын их засварын ажил 2026.04.22-ны өдрөөс Сайншанд өртөөний гол замд графикийн дагуу хийгдэж эхлээд байна. Замын их засварын ажил 4-р сарын 29, 30-ны өдөр Замын-Үүд-2 өртөөний замд, 5-р сарын 06,07-ны өдөр Замын-Үүд-1 – Замын-Үүд-2 өртөөний хоорондын замд, 5-р сарын 13,14-ний өдөр Замын-Үүд-1 өртөөний замд тус тус хийгдэхээр төлөвлөжээ.

Ийнхүү энэ жилийн замын их засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах, их засварт шаардлагатай зам төмрийг татан авах зэрэг үүрэг даалгаврыг Замын удирдлага холбогдох албаны удирдлагад өглөө.

Мөн Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай буталмал чулуун чигжээсийн тээвэрлэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.