УБТЗ-ын Намын хороо байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан "Монгол Ардын Нам төмөр замын хөгжилд" номын нээлт боллоо
Батхуяг
Үйл явдал
/
2026-05-04

УБТЗ-ын Намын хороо байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан "Монгол Ардын Нам төмөр замын хөгжилд" номын нээлт боллоо. УБТЗ-ын Намын хорооны 75 жилийн түүх нь “УБТЗ” ХНН-ийн түүхийн нэг салшгүй хэсэг бөгөөд төмөр замын тээврийн салбарын хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан юм.

МАХН-ын хороог байгуулсан нь улс орны бүтээн байгуулалтад төмөр замчдын эх оронч идэвх оролцоог нэмэгдүүлэх, социалист уралдааныг өрнүүлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, намын гишүүд, удирдах ажилтны манлайллыг өндөржүүлэх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хамт олныг нягтруулах, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Төмөр замын намын хорооноос зохион байгуулж байсан эдгээр ажил нь УБТЗ-ын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмрээ оруулж ирсэн юм. Түүгээр ч зогсохгүй Дархан, Эрдэнэт, Багануур зэрэг шинэ хот суурин, үйлдвэр уурхайг барьж байгуулах улс орны хэмжээний бүтээн байгуулалтад төмөр замчдын эх оронч сэтгэлийг бадрааж, идэвх оролцоог нэмэгдүүлэхэд УБТЗ-ын Намын хороо чухал үүргийг гүйцэтгэсэн юм.

Ийнхүү УБТЗ-ын Намын хороо төмөр замчдыг улсын хэмжээнд ажил үйлсээрээ ямагт тэргүүн эгнээнд явж, үлгэрлэн манлайлах ажлыг удирдан зохион байгуулж иржээ. 1960-аад онд монгол орон даяар түгэн дэлгэрсэн анхны социалист хөдөлмөрийн бригад, коммунист субботник зэрэг өндөр бүтээмжтэй, үр ашигтай ажиллахын үлгэр дууриалыг үзүүлсэн эх оронч хөдөлгөөнүүд хамгийн анх түрүүнд УБТЗ-ын Намын хорооны санаачилгаар өрнөж байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.