УБТЗ: Өнөөдөр 7 хоног тутмын Замын нэгдсэн хурал боллоо
Батхуяг
Үйл явдал
/
2026-05-04

Өнөөдөр 7 хоног тутмын Замын нэгдсэн хурал боллоо. Замын дарга өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцсаны дараа хурлын дэгийн дагуу РБ, Д, Л, НХ албаны дарга нар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тоо, чанарын үзүүлэлт, зорчигч тээврийн үйлчилгээ, худалдан авах ажиллагааны талаар илтгэлээ. Илтгэлтэй холбогдуулан замын удирдлага асуулт асууж, хариулт авч, холбогдох үүрэг даалгавар өгөв. Замын даргын зүгээс Улаанбаатар Татах хэсгийн зүтгүүрийн хөдөлгүүрийн цахилгаан эд ангийн засварын цехийг болон Ерөнхий хорооны шийдвэрээр татах хэсэг болгосон Замын-Үүдийн зүтгүүрийн депог ашиглалтад хүлээн авах бэлтгэл ажлыг хангах, түлшний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаны дарга нарт өглөө. Мөн хаврын хуурайшилт, салхи шуурга ихтэй байгаа тул галын аюулаас сэргийлж, хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов.

ТООН МЭДЭЭЛЭЛ:

2026 оны эхнээс 4-р сарын 30-ны өдрийг дуусталх байдлаар 11 сая 854,7 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 сая 094,5 мянган тонноор илүү, төлөвлөгөө 106,1 хувийн биелэлттэй байна.

Мөн хугацаанд 8 сая 349,3 мянган тонн ачаа ачсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 669,5 мянган тонноор илүү, төлөвлөгөө 103,4 хувийн биелэлттэй байна.

Тайлант хугацаанд нийт 84 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялсан нь өмнөх 7 хоногоос 12 галт тэргээр илүү байна. Оны эхнээс нийт 1290 галт тэрэг аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 148 галт тэргээр илүү байна.

Замын даргын А/268 тоот тушаалаар зуны тээвэрлэлтэд 70 зорчигчийн вагон бэлтгэхээр төлөвлөсний дагуу тэдгээр вагоныг бэлтгэж бэлэн болгоод байна.

Дэлхий дахинд түлшний үнэ өсөж, нийлүүлэлт хүндэрсэнтэй холбоотойгоор 2026 оны 05 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар–Сайншанд–Улаанбаатар чиглэлийн 286/285 дугаар зорчигчийн галт тэргийг зөвхөн Баасан, Бямба, Ням гарагуудад туршилтаар аялуулахаар болжээ.

2026 оны 05 –р сарын 04-ний өдрийн байдлаар худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 135 тендерийг зарлаад байна.

2026 оны 05-р сард 9000 тонн Евро-2 ангиллын түлш, 180 тонн Евро-5 ангиллын түлш худалдан авах захиалга хийгдээд байна. Дөрөвдүгээр сарын гэрээний дагуу 9983,51 тонн буюу 158 цистерн түлш ачигдаж, 8064 тонн буюу 128 цистерн түлш нийлүүлэгдээд байна. Мөн 1457,16 тонн буюу 23 цистерн түлш Сүхбаатар өртөөнд гаалийн бүрдүүлэлт хийгдэж байгаа бол үлдсэн 7 цистерн түлш замд ирж яваа мэдээ байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.