УБТЗ:Замын-Үүд эргэлтийн депог УБТЗ-ын Ерөнхий хорооны шийдвэрээр бие даасан Татах хэсэг болголоо
Батхуяг
Үйл явдал
/
2026-05-11

Монгол Улсын эдийн засагт голлох үүрэгтэй Замын-Үүд боомтын төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өсөхийн хирээр төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг илүү сайн хангах шаардлага үүссэнтэй холбоотойгоор Замын-Үүд эргэлтийн депог УБТЗ-ын Ерөнхий хорооны шийдвэрээр Сайншанд татах хэсгийн харьяанаас гаргаж бие даасан Татах хэсэг болголоо.

Замын-Үүд эргэх депог Татах хэсэг болгосноор ачааны 5 ширхэг 2ТЭ116УМ серийн зүтгүүрийг тус татах хэсгийн үндсэн хөрөнгөд шилжүүлж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварыг бие даан хийдэг болно. Мөн эдгээр засварыг хийдэг болсноор ачааны зүтгүүрийг Сайншанд, Улаанбаатар луу явуулж засвар хийлгэдэг байсан үр ашиггүй зардал, сул гүйлтийг багасгах ач холбогдолтойгоос гадна өөр бусад олон хүндрэлүүд арилах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.