Хятадын Тээврийн шинжлэх ухааны академи, БНХАУ-ын Тээврийн яам болон Бээжингийн Зам харилцааны их сургууль хамтран байгуулсан Тогтвортой тээврийн инновацын төв (STIC)-ийн төлөөлөгчид “УБТЗ” ХНН-д зочилж, Монгол, Хятадын дэд бүтцийн холболт, бүс нутгийн хамтын ажиллагааны судалгаа, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Тус төв нь Хятад улсын хэмжээнд тээврийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц үндэсний түвшний судалгааны байгууллага бөгөөд стратегийн болон ирээдүйд чиглэсэн судалгааг хэрэгжүүлж, төрийн байгууллагуудын бодлого, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэхүйц судалгааны үр дүн боловсруулах зорилготой ажилладаг байна.
Уулзалтад Тогтвортой тээврийн инновацын төвийн Ерөнхий шинжээч, Бээжингийн Зам харилцааны их сургуулийн зөвлөлийн дарга асан профессор Ван Жяцюн тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Монголын талаас “УБТЗ” ХНН-ийн Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндорж, Гадаад харилцааны албаны дарга Б.Галсандорж, Төмөр замын их сургуулийн захирал У.Мягмарсүрэн, УБТЗ-ын Политехник коллежийн дэд захирал Г.Нямхатан, болон холбогдох инженер техникийн ажилтнууд байлцлаа.
Холбоотой мэдээ
-
20 цаг 49 мин
-
22 цаг 16 мин
-
23 цаг 14 мин
-
23 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 39 мин
-
Уржигдар 14 цаг 58 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 16 цаг 49 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
23 цаг 18 мин
-
Уржигдар 12 цаг 33 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
23 цаг 14 мин