УБТЗ: ДАВААНЫ ЗӨРЛӨГ БАЙГАЛИЙН ӨНГӨ НЭМЛЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
2026-05-12

Толгойт зангилааны “Давааны зөрлөг”-ийн төмөр замчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, орчноо моджуулах ажлыг хийлээ. Тус зөрлөгийн төмөр замчид үхрийн нүд, чацаргана, буйлс, агч, интоор зэрэг жимсний болон гоёлын 25 төрлийн мод тарьж ургуулж байна.

Өнгөрсөн жил гүзээлзгэнэ, лоолийг ил талбайд амжилттай тариалсан юм. Байгаль эхээ хайрлаж, орчноо моджуулахад Давааны зөрлөгийн төмөр замчид бусад зөрлөгүүддээ үлгэр жишээ үзүүлж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна. Эх орноо хамтдаа ногооруулцгаая..

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.