УБТЗ: Замын даргын үзлэг Чойрын хэсэглэлд явагдаж дууслаа
Батхуяг
Үйл явдал
/
2026-05-15

Замын даргын үзлэг Чойрын хэсэглэлд явагдаж дууслаа. Үзлэгийн дүнгийн хурлын үеэр комиссын гишүүд зуны тээвэрлэлтийн бэлтгэл ажилд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын үйл ажиллагаанд анхаарах зөвлөмжийг өгөв. Замын даргын нэгдүгээр орлогч О.А. Казаков Чойр өртөө нь УБТЗ-ын тээврийн үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов. Тухайлбал, 2026 оны эхний 4 сарын байдлаар УБТЗ-ын ачилт 8 сая тонноос давсан бөгөөд үүний 40 хувийг дангаараа Чойр өртөө гүйцэтгэжээ. Удирдлагуудын зүгээс зангилааны ажилтнуудад ажлын амжилт хүсэж, зарим тэргүүний төмөр замчдыг шагнаж урамшуулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.