Өнөөдөр төвийн хэсэглэлд явагдсан Замын даргын үзлэгийн дүнгийн хурал боллоо. Дүнгийн хуралд "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй замын удирдлага, Улаанбаатар,Толгойт зангилааны аж ахуйн нэгжүүдийн удирдлага төмөр замчид оролцов.
Замын даргын хаврын үзлэгт Улаанбаатар болон Толгойт зангилааны аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төмөр замчид сайн бэлтгэж, энэ зуны тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг биелүүлэхэд бэлэн байна гэж үзлэгийн комисс дүгнэв.
Үзлэгийн дүнгийн хурал дээр Замын дарга хэлсэн үгэндээ:
-Төвийн хэсэглэлд манай томоохон аж ахуйн нэгжүүд багтдаг тул нийгэмлэгийн дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Тийм учраас төвийн хэсэглэл замын даргын хаврын үзлэгт сайн бэлдсэн явдалд Улаанбаатар, Толгойт зангилааны удирдлага, төмөр замчдад талархаж байгаагаа хэлье.
УБТЗ-ын хамт олон энэ оны ажлын гараагаа амжилттай эхлүүлж, 2026 оны эхний 4 сарын байдлаар нийгэмлэг нийт 11.9 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 739,9 мянган тонноор илүү байна. Мөн манай нийт тээврийн орлогын 40 шахам хувийг бүрдүүлдэг дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11,1 хувиар өссөн байна. Эндээс харвал бид энэ зуны тээвэрлэлтийг амжилттай сайн зохион байгуулж, энэ оны эхний 4 сард олсон амжилтаа бататгаж чадвал 2025 оныхоо түүхэн дээд амжилтыг ахиулах бүрэн боломж байна гэж онцлон тэмдэглээд бүх шатны удирдах ажилтан, төмөр замчдад сахилга хариуцлагаа өндөржүүлж, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар сахиж ажиллахыг үүрэг болгов.
Мөн “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх” жилийн хүрээнд зохион байгуулах ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа.
Үзлэгийн дүнгийн хурлын дараа зарим төмөр замчдад шагнал гардуулж баяр хүргэв.
Холбоотой мэдээ
-
18 цаг 56 мин
-
20 цаг 24 мин
-
21 цаг 22 мин
-
21 цаг 25 мин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 39 мин
-
Уржигдар 14 цаг 58 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 16 цаг 49 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
21 цаг 25 мин
-
Уржигдар 12 цаг 33 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
21 цаг 22 мин