УБТЗ: Цахилгаан машины нээлтийн ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй замын удирдлага, хүндэт зочид, төмөр замчид оролцлоо
Батхуяг
Үйл явдал
/
2026-05-26

Өнөөдөр Улаанбатар татах хэсгийн цахилгаан машины цехийн нээлт боллоо. Энэ нь УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний засварын баазыг өргөжүүлж, техник технологийн шинэчлэл хийсэн өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Цахилгаан машины нээлтийн ёслолд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй замын удирдлага, хүндэт зочид, төмөр замчид оролцлоо. Түүхэндээ 10 хөдөлмөрийн баатар, 13 гавьяат тээвэрчин төрүүлж, анхны социалист хөдөлмөрийн бригад зэрэг улс орон даяар түгэн дэлгэрсэн эх оронч хөдөлгөөнүүдийг санаачлан өрнүүлж, улс орныхоо хөгжлийн хүчирхэг зүтгүүр болж ирсэн тус татах хэсгийн хамт олон хүсэн хүлээсэн засварын цехээ ийнхүү ашиглалтад оруулж байна.

Тус цехийн нээлт дээр "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн хэлсэн үгэндээ: "Төмөр замын тээврийн хэмжээ өсөхийн хирээр зүтгүүрийн татах цахилгаан хөдөлгүүрийн их засварын ажил жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар том оврын 180 ширхэг татах цахилгаан хөдөлгүүрийн засварын гүйлт хэтэрсэн шалтгаантай ашиглагдаж байна. 2025 онд илчит тэрэгний цахилгаан машинуудын засварт 5,2 тэрбум төгрөгийг, 2026 оны 1-р улиралд 855,4 сая төгрөгийг зарцуулжээ. Тэгвэл энэхүү цахилгаан машины цехийг ашиглалтад оруулж, татах цахилгаан хөдөлгүүрийн засварыг дотооддоо хийдэг болсноор гадаадад явуулж хийдэг өндөр үнэтэй засварын зардлыг бууруулж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах нөхцөл боломж улам дээшилж байна" гэж хэллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.