Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Хурлын дэгийн дагуу өмнөх долоо хоногийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй Замын дарга танилцсаны дараа РБ, Д, П,Ш албадын дарга нар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн төлөвлөгөө, тоо, чанарын үзүүлэлт, замын аж ахуйн ажил явц, холбоо дохиоллын бэлэн байдлын талаар илтгэлээ. Илтгэлтэй холбогдуулан замын удирдлага асуулт асууж хариулт авав. Хурлын төгсгөлд Замын дарга Зам тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн бэлтгэл ажлыг хангах, түлшний нөөцийг нэмэгдүүлэх, үер уснаас сэргийлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Тайлант 7 хоногт хөдөлгөөнчид гологдолгүй хөдөлгөөний авулгүй байдлыг хангаж ажилласан байна.
2026 оны эхнээс 5-р сарын 28-ны өдрийг дуусталх байдлаар нийт 14 сая 475,8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 сая 336,3 мянган тонноор илүү байна. Мөн хугацаанд 10 сая 247,9 мянган тонн ачаа ачсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 911,2 мянган тонноор илүү байна.
Тайлант 7 хоногт Замын-Үүдийн өргөн, нарийн царигийн төмөр замаар хүлээн авсан, хүлээлгэн өгсөн галт тэрэг өссөн үзүүлэлттэй байгаа бол Наушки-Сүхбаатар өртөөгөөр авсан талдаа 8 галт тэргээр өссөн бол өгсөн талдаа 3 галт тэргээр буурсан байна.
Тайлант 7 хоногт 77 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялсан нь өмнөх 7 хоногоос 3 галт тэргээр илүү байна. Оны эхнээс нийт 1603 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 151 галт тэргээр илүү байна.
2026 оны 5-р сарын 31-ны байдлаар Сайншанд өртөө, Замын-Үүд2 өртөөний гол замд болон Замын-Үүд1,2 өртөөний хоорондын замд нийт 5,4 км зам шинэчлэлтийн ажил хийгээд байна.
Холбоотой мэдээ
-
17 цаг 35 мин
-
19 цаг 3 мин
-
20 цаг 1 мин
-
20 цаг 4 мин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 33 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 39 мин
-
Уржигдар 14 цаг 58 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 16 цаг 49 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
20 цаг 4 мин
-
Уржигдар 12 цаг 33 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
20 цаг 1 мин