М.Говьсайхан: Туул 1 коллекторын дөрөвдүгээр хэсгийн шинэчлэгдсэн зураг төсвийг яаралтай батлуулж, магадлуулна
Ulsturch.mn
Үйл явдал
/
8 цаг 39 мин

Туул-1 коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөгдсөн.

Тус коллекторын ажил нь нийт 30,4 км үргэлжлэх бөгөөд дөрвөн хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт 8,9 км бохир усны шугам угсрах ёстойгоос 8,67 км шугамын угсралт хийгдсэн бол хоёрдугаар хэсэгт 7,1 км угсралтын ажил хийгдсэн байна. Харин гуравдугаар хэсэгт 6,8 км шугам угсрахаас 2,7 км-ийг өнөөдрийн байдлаар угсарсан бол дөрөвдүгээр хэсгийн 7,2 км бохир шугамын угсралтын ажил хараахан эхлээгүй байна.

Тус коллекторын ажилд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар захиалагчийн хяналт тавьж байгаа бөгөөд энэ үеэр газрын дарга М.Говьсайхан: Туул 1 коллекторын дөрөвдүгээр хэсгийн шинэчлэгдсэн зураг төсвийг яаралтай батлуулж, магадлуулах шаардлагатай байгааг онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.