Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг шинжлэх ухаанд үндэслэх, хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчны тэнцвэрт байдлын харилцан шүтэлцээг хангах зарчмыг шинээр тусгалаа.
Түүнчлэн төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах цогц бодлогын чиглэл болон түүнийг удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, мэдээлэл, эрсдэлийн удирдлага, хяналтаар дамжуулан хэрэгжүүлэх зохицуулалтыг хуульчилсан байна.
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
Хүнсний аюулгүй байдлыг хангах дөрвөн чиглэлийн цогц бодлогыг хуульчилж, хүнсний хангамж, хүртээмж, дотоодын үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, шим тэжээллэг, чанартай хоол, хүнс сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлэх, хүнсний салбарын аюулгүй байдлыг хангах үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх чиглэлийг тодорхойлжээ.
Хүнсний хүртээмжийн зохицуулалтыг бэхжүүлсэн:
Засгийн газар иргэн бүрийн эдийн засгийн боломж, газар зүйн байршил, нас, биеийн онцлогт нийцсэн хүнсийг тогтмол, хангалттай авах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Хүнсний хангамжийг тодорхойлохдоо нялх балчир хүүхдийн хоол тэжээл болон цэцэрлэг, сургуулийн хүнсний хүртээмжийн асуудлыг нэн тэргүүнд тусгахаар хуульчилсан юм.
Стратегийн хүнсний экспорт, импортын зөвшөөрлийн журмыг шинэчилсэн:
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчим баримтлах бөгөөд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх санал, зөвлөмж гаргасныг үндэслэн салбарын сайд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тогтолцоог бий болгож, зөвшөөрлийн хугацаа нэг жил байхаар тогтоосон байна. Үүнийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлжээ.
Хүнсний салбарын мэдээллийн нэгдсэн санг байгуулах эрх зүйн үндэс бий болгосон:
Хүнсний аюулгүй байдлыг хангах, салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэл, гол нэрийн хүнсний нөөцийн мэдээлэл, хяналт шалгалтын тайлан, импорт, экспортын зөвшөөрлийн мэдээлэл, лабораторийн шинжилгээний дүн зэрэг найман ангиллын мэдээлэл агуулсан нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтлөхөөр заасан.
Салбарын эрдэм шинжилгээний байгууллагын эрх зүйн байдлыг тогтоосон:
Эрдэм шинжилгээний байгууллага нь хүнсний аюулгүй байдлын төлөв байдлын судалгаа явуулах, үйлдвэрлэлийн технологийн туршилт, судалгаа хийх, уламжлалт хүнс бэлтгэх арга технологийг сэргээн таниулах зэрэг болон хуульд заасан бусад чиг үүрэг хэрэгжүүлэхээр тусгасан. Тандалт судалгааг 3–5 жил тутамд явуулж, үр дүнг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд тайлагнахаар заасан.
Салбарын хүний нөөцийн удирдлагын тогтолцоог хуульчилсан:
Салбарын хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх бодлогыг улсын хэмжээнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутагт аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр тогтоосон. Мэргэшлийн зэрэг олгох журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд мэргэжилтэн гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна.
Стандарт дагаж мөрдөх хамрах хүрээг тодруулсан:
Хүнсний анхан шатны болон боловсруулах үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, худалдаа, тоног төхөөрөмж, сав баглаа, боодол, экспорт, импорт, шошгололт, цахим болон бусад худалдаа зэрэг 3 бүлэг харилцаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалтыг дагаж мөрдөх үүргийг тусгасан.
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны хүртээмжийг дэмжих урамшуулал тогтоосон:
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэй түүхий эд ашиглан, стандарт шаардлага хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж, хоршоонд төрөөс дэмжлэг, урамшуулал олгох эрх зүйн үндсийг бүрдүүллээ.
Энэхүү хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх бөгөөд уг хуультай хамт Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв
Холбоотой мэдээ
-
9 цаг 35 мин
-
10 цаг 33 мин
-
10 цаг 37 мин
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 39 мин
-
Өчигдөр 14 цаг 58 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
Өчигдөр 16 цаг 15 мин
-
Өчигдөр 10 цаг 49 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 16 цаг 49 мин
-
Өчигдөр 15 цаг 56 мин
-
Өчигдөр 18 цаг 08 мин
-
10 цаг 37 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
10 цаг 33 мин