ШОРОНГИЙН ГЕНЕРАЛУУДЫН зодоонд салбарын сайд нь ШАНААДУУЛАВ
Батхуяг
Нийтлэл
/
59 мин

Хууль зүй дотоод хэргийн сайд С.АМАРСАЙХАНЫГ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын  дарга  Бригадын генерал А.Намсаманд тэргүүтэй төрийн цэргийн тусгай чиг үүргийн байгууллагынхан дотоод үйл ажиллагаанд нөлөөлсөн, дарамталсан хэмээн мэдээлэл хийв.

А.Нансаманд генералын ярианаас сайдын жолооч нь даам гарчихсан гэдгийг улс даяар мэдэв. Хэвлэлүүд, улстөрийн хүрээнийхэн зөвхөн тэр хүрээнд л сошиалд яллаж, шүүмжлэв. Генералын мэдэгдэл наанаа улстөрийн зорилготой боловч цаанаа эрх мэдэл, сандал суудалдаа үлдэх гэсэн башир арга байв. Тэрбээр мэдэгдэл дундаа ХЗДХ-ийн яамны Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа бригадын генерал Ц.Дамдинцэрэн нь шүүхийн шийдвэрийн ажилтан, албан хаагчдыг өрөөндөө дуудаж, бичгээр бус амаар тушаал өгч, дарамталдаг хэмээв.  Эндээс нэг зүйл тодорхой болов. Төрийн тусгай чиг үүргийн байгуулага нь мэдэгдэл хийж байгаа хэн нэг улстөрчийн ирээдүйг дуусгавар болгох бус шинэ хуучин хоёр генералуудын ажил, албан тушаалтайгаа үлдэх гэсэн маргаанаас үүдсэн гэж үзэж болно.

Навч хагдархад намар ердөө шалтаг гэдэг шиг л МАН доторх улстөрийн улаан галзуу зодоон ид идэвхтэй өрнөж байгаа энэ үед ГЕНЕРАЛУУД албан тушаалын төлөө зодолдож байгаа нь анхаарал татна.

ШШГЕГ-ын одоогийн дарга А.Нансаманд системдээ олон жил ажиллаж байгаа. Ерөнхий газрын дарга болохоосоо өмнө хорих, ял эдлүүлэх газар буюу шорон хариуцсан дарга байв. Түүний нэр дурдаж, өмнөх хэргүүдийг нь сөхөөд буй Ц.Дамдинцэрэн генерал ч мөн ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга байхдаа хорих ангийн дарга байсан нэгэн.  Тэгэхээр энэ хоёр ямар ашиг сонирхол, ямар эрх ашгийн төлөөө золдолдож, сайдыгаа хавсайдаж байгаа нь илт. Тэдний хэн хэн нь ХОРИГДЛУУДААР БАЙШИН САВАА БАРИУЛДАГ, дарамталдаг гэсэн сэдвийн эзэд. Үүнийг хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ч мэдэгдлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.