Ардын намын АРИУНЗАЯА гишүүн АНГИЙНХАНДАА адлагдаж, намынхандаа гологдов
Батхуяг
Онцлох улстөрч
/
14 мин

Эрх баригч МАН-ынхан олдохоороо өлдөхийн зовлон гэгчид жинхэнэ утгаараа нирвэгджээ, хөөрхий. Сүүлийн гурван сонгуульд хууль тогтоох байгууллагад олонх болсон ч бүлэг дотроо олонх цөөнхөөрөө хуваагдан, эрх мэдлийн  төлөө тичяадан тулалдсаар байгаа.

Өнөөгийн 126 гишүүнтэй парламентын олонхийг МАН-ынхан бүрдүүлж, гурав дахь Засгийн газрынхаа нүүрийг үзэж нүдийг бүлтийлгэж суугаа. Хэдийгээд 68-ийн бүдүүн бүлэг дотроо 30/38 гээд хоёр хуваагдчихсан. 30-ийн бүлгийн гол толгойлогч нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек асан Д.Амарбаясгалан нар бол эмэгтэйчүүдийн тэргүүн суманд Тооноор үсэрч ордог Ховдын Э.Болормаа, Ерөнхий сайд асан П.Жасрай агсны зээ охин А.Ариунзаяа нар юм.

Нэгэн цагт Ардын намын Ариунаа хэмээн шуугиулж явсан А.Ариунзаяа гишүүн одоогийн парламентад “ад үзэгдсэн ардын жүжигчин нь” мэдэхдэхээргүй болтлоо хувирав. Сүүлдээ ТҮГЖИЛМАА хэмээх нэртэй болов. Түүнийг Намын дарга, Ерөнхий сайдынхаа нэр нүүрийг шороотой хутгасан, ХОРОЛМАА хэмээн бэртэй нь хамт цоллов. Улстөр гэдэг угаас ийм хатуу.

Гялалзсан сайхан мөрөөдөл, ирээдүйтэй ороод баларсан намтартай буцахыг улстөр гэнэ гэж  Черчелль хэлсэн байдаг. Улс орноо хөгжүүлж Ардын намаа мандуулна гэж гишүүн болсон А.АРИУНЗАЯА гишүүний алдаа оноог нь үнэлээд АРДЫН ЖҮЖИГЧИН цол олгоход ч багадхаар байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.