Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон зээл, тусламжийн зарцуулалтыг хэлэлцэж буй УИХ-ын Ерөнхий хяналтын сонсголын үеэр 4.4 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хөндсөн. Тус асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй тул зээлийн зарцуулалтыг шалгах Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргасан талаар өнөөдөр /2026.09.29/ гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгийг энэ салбарт зарцуулснаар ямар үр дүнд, хэрхэн хүрэв гэдгийг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэл хүргэх үүднээс Ерөнхий хяналтын сонсголыг зарлаад, өчигдөр төрийн дэмжлэг болон урамшууллын талаар мэдээлэл хүргэсэн. Өнөөдөр зээлийн хүүгийн татаасын талаар мэдээлэл хийх байсан. Харамсалтай нь, том эрх ашгийн өмнө хүчин мөхөсдсөн хэдий ч энэхүү сонсголыг эхлүүлсэндээ баяртай байна. Хэдхэн тоо дурдъя. Өчигдөр сангийн асуудлыг дурдсан. Төрийн дэмжлэг, урамшуулал, үндэсний олон нийтийн газраас ямар зөрчилтэй, ашиггүй, алдагдалтай ажилладаг байсан сангийн асуудлыг хөндсөн. Өнөөдөр бид 4.4 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хэлэлцэх байсан.4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа хоёр өөр эзэмшилтэй нэг компани нэрэндээ дундаа нэг таслалтай эсвэл зай аваад зээл авчихсан, нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна.
Зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, хадгаламжиндаа тухайн зээлийн мөнгийг байршуулж аваад, зарим нь бэлнээр гаргаж авсан. Дансаар хяналт шалгалт хийж, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг шалгахад хашаандаа тоног төхөөрөмж байршуулсан боловч зарим тоног төхөөрөмж байхгүй, үнийн дүн нь зах зээлээс буурсан ийм үнэлгээтэй тоног төхөөрөмжийг үзүүлж байсан гэх мэтчилэн маш олон ноцтой зөрчил илэрч байсан. Хүнс, хөдөө аж ахуйн салбар, хүнсний аюулгүй байдлыг том зургаар харж, улстөржилгүй сонсгол хийсэн гэсэн боловч ирц хүрээгүй, хэлэлцэж чадсангүй. 4.4 их наяд төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдгийг ил тод болгох үүднээс Хянан шалгах түр хороо байгуулахаа энэ хэвлэлийн хурлаар зарлаж байна. Хянан шалгах түр хороог байгуулахад шаардлагатай гарын үсгийг цуглуулж, УИХ-ын тогтоолыг намрын чуулганд амжиж батлуулна.
Холбоотой мэдээ
-
22 цаг 36 мин
-
Өчигдөр 16 цаг 04 мин
-
Өчигдөр 15 цаг 45 мин
-
Өчигдөр 15 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин