УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд тэргүүтэй ажлын хэсэг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085, 329 дүгээр салбарын алба хаагчидтай уулзан тулгамдсан асуудлуудыг газар дээр нь хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнд:
Ирэх оны төсөвт тусгай салбарт дунд оврын автобус, ачааны автомашин, автогражийн засварын асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Цэргийн алба хаагчдын гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах чиглэлээр дэмжиж ажиллахаа мөн илэрхийлэв.
Сайд Д.Батлут уулзалтын үеэр Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй хүн төвтэй бодлого, шинэчлэлийг танилцуулж, алба хаагчдын санал хүсэлтийг сонслоо. Уулзалтын төгсгөлд ажил, албандаа амжилт гаргасан цэргийн алба хаагчдыг салбарын шагналаар шагнаж, урамшууллаа. Тусгай салбарын бүрэлдэхүүн:
Дайчин алдар II медалиар-Ахлах ахлагч Э.Эрдэнэтуяа, Дайчин алдар III медалиар-Ахлах дэслэгч Г.Бямбарагчаа, Ахлагч Ч.Биндэрьяа, Эх орны төлөө тэмдэгээр-үйлчлэгч Л.Жаргалсайхан, жолооч Д.Эрдэнэхуяг нар тус тус шагнагдсан юм.
Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан 1939 оны Халхын голын дайны ялалтын түүхтэй Дорнод аймагт батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах “Эх оронч-Монгол” сургалт, өдөрлөг зохион байгуулагдаж тусгай салбар зэвсэг, станц техникүүд болон ЗПУ-2-ыг дэлгэлээ. Тус өдөрлөгт Б-2 буудлагын төхөөрөмжийг дэлгэснээрээ онцлог болов. Тус арга хэмжээний үеэр цэргийн албаны шинэчлэл, хүний нөөцийн хөгжлийн бодлогын талаар Дорнод аймгийн иргэдэд мэдээлэл өглөө.
-
Өчигдөр 16 цаг 58 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
Өчигдөр 16 цаг 51 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
2026-10-15