БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд визний асуудлаар санал солилцжээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 18 мин

Элчин сайд С.Сүхболд 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны дарга Ча Ён Хо-той уулзав. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 2026 оны 7 дугаар сарын 9–11-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”-д дурдсан иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилтдоо хүрэх “Замын зураглал”-ыг ойрын хугацаанд эцэслэн тохиролцохоор санал нэгдэв.  

Мөн Монгол Улсын тав ба түүнээс дээш бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчдыг зорчуулах хөтөлбөрийг ойрын хугацаанд эхлүүлэх, БНСУ-д эмчилгээ, аялал жуулчлалыг хослуулан зорчих иргэдэд тавигдах хилийн шалган нэвтрэх шаардлагыг тодорхой болгох, олон удаагийн болон цахим визийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар санал солилцов.  

Үүний зэрэгцээ БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийн тоо тогтмол буурч байгаа, цаашид ЭСЯ-ны санаачлан хэрэгжүүлж буй “Хариуцлагатай амьдарцгаая” аяныг дэмжихээ тэмдэглэн, хилээр нэвтрэх нөхцлийг хөнгөвчилсөн арга хэмжээг өргөжүүлэх, БНСУ-д хууль ёсоор хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалт боловсруулж байгааг мэдэгдэв. 

Эх сурвалж: БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.