Солонгосын KOICA байгууллага Улаанбаатар хотын ХҮҮХДҮҮДИЙН замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна
Батхуяг
Үйл явдал
/
59 мин

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-тай хамтарсан “Улаанбаатар хотын хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, ‘Сургуулийн бүс’-ийн туршилт суурилуулалт болон чадавх бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд:

Сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

Олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх

Сургагч багш бэлтгэх,

Нийслэлийн 5 сургуулийн орчинд нэгдсэн тэмдэг, тэмдэглэгээ, өндөрлөсөн уулзвар, тэмдэглэгээ бүхий өндөрлөсөн гарц, хашлага, явган зам, хүүхэд бууж суулгах зориулалтын талбай, автомашин нэвтрэхээс сэргийлсэн хаалт бүхий жишиг аюулгүй орчин бий болгох,

Ухаалаг сургуулийн бүсийн систем (Smart School Zone) нэвтрүүлж, зөрчил илрүүлэх камер бүхий цогц ажлыг 2027 оны 9 дүгээр сарын 1-ний дотор хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.