АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Завхан аймгийн АН-ын дарга Б.ТӨРМӨНХИЙГ ТОМИЛЖЭЭ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.10.19/ хуралдаж байна. Бүлгийн хурлаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Төрмөнхийг бүлгийн Ажлын албаны даргаар томилсон байна. Түүний товч намтар, ажлын туршлагаас дурдвал,
- 2011 он: Монгол Улсын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн
- 2011–2012 он: Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан
- 2012–2016 он: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга
- 2013–2017 он: Тосонцэнгэл сумын Ардчилсан намын дарга
- 2016–2017 он: Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2017–2018 он: Завхан аймгийн Засаг даргын зөвлөх
- 2018–2023 он: Завхан аймгийн Ардчилсан намын дэд дарга
- 2019–2020 он: УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
- 2023–2026 он: Завхан аймгийн Ардчилсан намын дарга
- 2023–2026 он: Завхан аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга
- 2012–2028 он: Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дөрвөн удаа дараалан сонгогдсон
- 2026 оноос: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2 цаг 57 мин