Б.ЭНХБАЯРЫН тушаалаар Н.ЭНХБАЯРЫН тэргүүлдэг ХАРХОРИН хотын зөвлөл 125 саяар НЭГ ЭРИЙН ГУРВАН НААДМЫГ зохион байгуулжээ...!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
45 мин

Хархорум хотын зөвлөлийг Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр гуай ахладаг. Энэ байгууллага өнгөрсөн 08 дугаар сард болсон “COP17” бага хуралд “Хархорум ТҮҮХЭЭС ИРЭЭДҮЙ РҮҮ” сэдэвт баннер хэвлүүлж гаргаснаас өөр зүйлгүй.

Мөн сард “Хархорумын эрдмийн чуулган”, “Монголын уламжалт тэмцээн”-ийг зохион байгуулсан. Уг тэмцээнийг төсвийн 125 сая төгрөгөөр зохион байгуулжээ.

Ингэхдээ тайз дэлгэц засахад 25 сая, бөбмөрийн үзүүлбэр 15 сая, “Чингис хааны иш хөрөг” нэг ширхэгий 600 мянган төгрөгөөр, задардаг салют 3.5 сая, морьт харваанд 30 сая, 150 хүн тус бүрт нэг ширхэг нь 75 мянган төгрөгийн үнэтэй медалийг 11 сая 250 мянгаар хийлгэсэн. Шагналын медаль мөн 11 сая 250 мянга, 10 ширхэг өргөмжлөлийг 8.500 мянга, Монгол наадам компанийн марш сандал зэрэгт таван сая төгрөг зарцуулжээ.

Энэ наадам нь УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын яриад, олны дунд наргиан болгоод байсан “нэг эрийн гурван наадам” гэгч юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.