
Нийслэлд их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
2020 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Монгол-Дорнодын тал нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна. 10 сарын 28-наас 11 сарын 01 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.
Холбоотой мэдээ
-
4 цаг 24 мин
-
19 цаг 33 мин
-
20 цаг 44 мин
-
23 цаг 41 мин
-
Өчигдөр 10 цаг 12 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Уржигдар 18 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
2025-05-08
-
20 цаг 44 мин