Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрбээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хамт олонтой уулзлаа.
Монгол Улсад гангийн үйлдвэрийн суурийг тавьж, анхны ган хайлуулснаас хойших 33 жилийн түүхийг бүтээсэн үйлдвэрийн үе үеийн уурхайчид, инженер, техникийн ажилтан, металлургич нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Байгалийн баялгаа олборлож, экспортолдог бус боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн орон болоход үйлдвэрийн хамт олны хувь нэмэр их байгааг хэлэв.

Үйлдвэрийн үйл ажиллагааг тогтворжуулах, үр ашгийг дээшлүүлэх, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн санд оруулах хувь нэмрийг өсгөхөд чиглэсэн бодит, үр дүнтэй санал санаачилга гаргаж байгааг тэмдэглэлээ. Эрдэс баялгаа дотооддоо боловсруулж, хүнд үйлдвэрээ хөгжүүлэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар экспортын бүтцийг төрөлжүүлэх зорилгын нэгэн чухал хэсэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжүүлэх “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төсөл гэдгийг хэллээ.
Энэ төсөл төмөр, гангийн үйлдвэрлэл хөгжиж, импортоос хамаарах хамаарлыг бууруулах, шинэ ажлын байр бий болгох, дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг тэлэх, эдийн засагт шинээр нэмүү өртөг бий болгох боломж нэмэгдэнэ гэдгийг хэлж, амжилт хүсэн ерөөв.
-
1 цаг 8 мин
-
21 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 25 мин
-
Өчигдөр 09 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин
-
Уржигдар 11 цаг 26 мин
-
Уржигдар 11 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 25 мин
-
Уржигдар 09 цаг 09 мин
-
Уржигдар 09 цаг 03 мин
-
Уржигдар 08 цаг 53 мин
-
Уржигдар 08 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 19 мин
-
Уржигдар 11 цаг 26 мин
-
Уржигдар 09 цаг 03 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин
-
Уржигдар 09 цаг 09 мин
-
Уржигдар 09 цаг 25 мин
-
Уржигдар 16 цаг 54 мин
-
Өчигдөр 09 цаг 53 мин
-
Өчигдөр 10 цаг 25 мин
-
21 цаг 14 мин