Чингэлтэйг удирдахаар болсон З.ТӨМӨРТӨМӨӨ өмнөх даргынхаа эхлүүлсэн САЙН ТӨСЛҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ гэжээ
Батхуяг
Үйл явдал
/
41 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргар нэр дэвшигч Б.ПҮРЭВДАГВА 11 дүгээр сарын эхэнд халаа сэлгээ хийж, бужигнуулан, өөрийн дэмжлэгээ улам баталгаажуулав. Түүний хийсэн томилгоо нь Сонгонохайрхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарыг чөлөөлж, өөрт дэмжлэг, тус нэмэр болох төлөөлөгч нарыг даргаар нь тавьсан явдаг. Тодруулбал Чингэлтэй дүүргийн Засаг дарга М.Мандуулыг чөлөөлж түүний оронд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилсон бол Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийг чөлөөлж, түүний оронд НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармааг томилсон байна.

Халаагаа өгч буй ЧД-ийн Засаг дарга М.МАНДУУЛ иргэддээ хандан ийн бичжээ.

Оройн мэнд, Чингэлтэйчүүд ээ. Миний бие өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тулгамдсан асуудлуудын үр дагавар бус суурь шалтгааныг шийдвэрлэх, богино хугацааны арга хэмжээнээс илүү урт хугацаанд үр өгөөжөө өгөх бодлого хэрэгжүүлэхийг зорьж ажиллалаа.

Энэ хугацаанд дүүргийн удирдлага, баг хамт олонтойгоо эхлүүлсэн, хэрэгжүүлсэн, үр дүнд хүрсэн олон ажил бий. Онцлон дурдах нь өнөөдөр Чингэлтэй дүүрэг ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний бодит шийдлүүдийг хэрэгжүүлдэг дүүрэг болохоо батлан харуулж ахиц дэвшил гаргалаа.

Утааг бууруулах ажлыг өрхийн дулаан алдагдлыг багасгахаас эхлүүлж, нүүрсний хэрэглээг орлох технологи, шийдлүүдийг нэвтрүүлэв. Боловсролын салбарт хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжлийг цогцоор нь авч үзсэн шинэ жишгийг хэрэгжүүлж эхэллээ. Мөн дэд бүтэц, нийтийн эзэмшлийн талбай, хог хаягдлын менежментийг сайжруулах замаар иргэдийн амьдрах орчинд бодит өөрчлөлт бий болгохын төлөө ажиллалаа.

Эдгээр ажил нэг хүний бус, нэг зорилгын төлөө хамтран ажилласан баг, хамт олны хөдөлмөр, иргэдийн оролцоо, түнш байгууллагуудын дэмжлэгийн үр дүн юм. Хамтран зүтгэсэн хүн бүрд талархал илэрхийлье. Төрийн алба ээлж халаатай. Харин төрийн бодлого, түүний үр дүн залгамж үргэлжлэх учиртай. Эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд маань цаашид үргэлжилж, илүү өргөн хүрээнд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ. 

Харин түүний оронд томилогдон ирсэн НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө өөрийн албан ёсны сошиал хаягтаа "М.Мандуул даргад баярлалаа. Таны эхлүүлж, хэрэгжүүлсэн сайн төслүүдийг үргэлжлүүлэх болно" хэмээжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.