Дакарт болж буй ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПООС Т.ТӨГС-ХҮСЛЭН хүрэл медаль хүртлээ
Залуучуудын зуны IV Олимпын наадам Сенегал улсын нийслэл Дакар хотноо амжилттай үргэлжилж байна. Тус наадмын жүдо бөхийн төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдсөн Мон-Алтиус Ахлах Сургууль, Мон-Алтиус Цагаанбаатар Академийн тамирчин, Дорнод аймгийн “Талын хүчтэн” дэвжээний бөх Тунгалаг овогтой Төгс-Хүслэн 55 кг-ын жинд амжилттай барилдаж, ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ! Энэхүү бахдам амжилтаараа эх орон, сургууль, хамт олон, нутаг усныхаа нэрийг дэлхийд дуурсгасанд халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь улам их амжилт хүсэн ерөөе! Мөн тамирчнаа бэлтгэн, ур чадвар, тэсвэр хатуужил, сэтгэл зүйгээр нь чиглүүлэн энэхүү амжилтад хүргэсэн Б. Баттөмөр багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе!
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.