Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 12 мин

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Нөмрөгийн ДЦГ-т ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажлын хүрээнд танхим болон цахимаар хуралдлаа.

Хуралд Экологийн цагдаагийн алба, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нөмрөгийн ДЦГ, Халх гол сумын ЗДТГ, Шинжээчдийн багийн ахлах зэрэг холбогдох албаныхан оролцож, хохирлын үнэлгээг тогтоох талаар болон бусад асуудлыг хэлэлцлээ. Дорнод аймгийн Халх гол сумын нутаг, Нөмрөгийн ДЦГ-т гарсан ой хээрийн түймрийг 10 дугаар сарын 16-нд бүрэн унтраасан. Үүнээс хойш хуульд заасан хугацаа буюу 11 сарын 16-ны дотор үнэлгээний дүгнэлтийг гаргаж, шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлэх юм. Мөн хурлаар биотехникийн арга хэмжээ зохион байгуулах, орчны бүсэд орших малчин айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.