2026.10.28 ны өдрийн 20:56 цагт Дархан ДЦС-ын ерөнхий хуваарилах байгууламжид гэмтэл гарсаны улмаас станцын тоноглол буюу үйл ажиллагаа бүрэн зогссон аж. Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлэл оруулжээ.
Гэмтсэн тоноглолыг тусгаарлан төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч станцын үйл ажиллагааг сэргээн одоогоор 4 зуух 3 машин 30 МВт горимд хэвийн ажиллаж байна. Сүлжээний усны температурыг шаардлагатай хэмжээнд хүргэх болон горим ажиллагааг жигдрүүлэхээр мэргэжлийн байгуулагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа тул зарим хороололд айл өрхүүдийн дулааны горим хэвийн болтол тодорхой хугацаанд иргэд та бүхнийг хүлээцтэй байхыг хичээнгүйлэн хүсье. Мэргэжлийн бүх байгууллага хэвийн горимд шилжүүлэхээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа болно.
-
1 цаг 15 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
Уржигдар 08 цаг 52 мин
-
Уржигдар 08 цаг 46 мин
-
Уржигдар 08 цаг 35 мин
-
Уржигдар 08 цаг 31 мин
-
Уржигдар 08 цаг 21 мин
-
Уржигдар 08 цаг 46 мин
-
Уржигдар 08 цаг 52 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин