"ХУУРАМЧ ДИПЛОМ"-ын хэрэгт холбогдсон Увс аймгийн Засаг дарга Э.НАСАНБАТЫГ ОГЦРУУЛЖЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 13 мин

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, аймгийн Засаг дарга Э.НАСАНБАТЫГ ОГЦРУУЛЖЭЭ. 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл, өвөлжилтийн нөхцөл байдал зэргийг хэлэлцсэн байна. Хэлэлцэх асуудлын төгсгөлд аймгийн Засаг даргадаа итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Түүнийг огцруулах гол шалтгаан төгссөн сургууль нь хуурамч диплом гаргаж өгсөн гэдэг асуудлтай уялдсан юм. Ингээд төлөөлөгчид олон талаас нь хэлэлцсэний эцэст аймгийн Засаг даргадаа хариуцлага тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Хуулийн хугацаанд дараагийн Засаг даргыг томилож, Ерөнхий сайдад уламжлах ёстой. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.