Хотын дарга Б.ПҮРЭВДАГВА нийслэлийн МАН-ын хорооны дарга болов
Батхуяг
Үйл явдал
/
13 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг сонгожээ. Бага хуралд оролцсон 480 гаруй гишүүний олонхи нь түүнийг дэмжсэн байна.  Тодруулбал, төлөөлөгч нарын 97.4 хувийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогджээ. Нийслэлийн МАН-ын даргын тамгыг Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар гардуулан, шинэ даргад ажлын амжилт хүсчээ.

БОЛОВСРОЛ:

  • 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,
  • 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил,
  • 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
  • 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.

ЭРХЭЛСЭН АЖИЛ:

  • 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,
  • 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
  • 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт,
  • 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
  • 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
  • 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
  • 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2026 оны тавдугаар сараас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва сонгогдсоноор Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны даргаас чөлөөлөгдөв.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.