ЮНЕСКО-гийн Future of Learning and Innovation багаас санаачлан зохион байгуулсан "Cultures of Care: Museums, Heritage and Collective Futures" (Халамжийн соёл: Музей, өв соёл ба хамтын ирээдүй) сэдэвт олон улсын чадавхжуулах цахим вебинарт 2026 оны 11 дүгээр сарын 4-ний 21:00 -23:00 цагт амжилттай оролцлоо. Энэхүү олон улсын вебинарт дэлхийн өнцөг булан бүрээс 290 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаачид цуглаж, антропоценийн эрин үеийн сорилтуудыг даван туулах, соёлын өвийг хамгаалах, музей болон олон нийтийн орон зайг шинжлэх ухаан, урлаг, иргэдийн яриа хэлэлцээрийн төв болгон хөгжүүлж буй сайн туршлагуудаас хуваалцлаа.

Вебинарын үеэр танилцуулсан онцлох илтгэл, дэлгэрэнгүй санаанууд:
- Хүүхдэд чиглэсэн анхаарал халамж ба Ирээдүйн зорилтууд (Post-2030 SDGs): Жинхэнэ анхаарал халамж нь хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, тэдний итгэлийг бодит үйл хэрэг болгон хувиргахаас эхэлдэг хэмээн онцоллоо. Мөн соёлын байгууллага, музейнүүд нь 2030 оноос хойшх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDG) тодорхойлох, хүн төвтэй ирээдүйг бүтээн байгуулахад иргэдийн оролцоог хангах гол түнш байх ёстойг хэлэлцэв.
- Анхаарлын эдийн засаг ба Дижитал инноваци: Спикер Мохамед Зоглами залуусын анхаарлыг соёлын өв рүү хэрхэн чиглүүлэх (The Attention Economy) шийдлүүдийг танилцуулав. Соёлын өвийг зөвхөн музейн шилэн хоргонд хадгалах бус, Fortnite тоглоом, AFRIX ("Соёлын Netflix"), AFRAMETAVERSE болон дижитал хоёрдогч орчин (Digital Twins), хиймэл оюун ухаантай хослуулан залуу үед сонирхолтойгоор өгүүлэх шинэ экосистемийг онцоллоо.
- Соёлын өв ба хүний төсөөлөл: Соёлын өв нь тодорхой хэв маяг, төсөөллийг бий болгох эсвэл зарим тохиолдолд хязгаарлах талтай байдгийг (Марина Абрамовичийн "The Shoes for Departure" бүтээлийн жишээн дээр) онцолж, нийгмийн үнэт зүйлсийг бүтээхэд соёлын байгууллагуудын оролцоог хэлэлцлээ.
- Соёлын чадавхжуулалт ба Нийгмийн тогтвортой байдал: "Халамж гэдэг нь соёлын чадавхжуулалтыг хамардаг бөгөөд энэ нь цаад утгаараа хувь хүний эрх чөлөө, бие даасан байдалд хүргэдэг" болохыг тэмдэглэв. Нийгмийн тогтвортой байдал нь итгэлцэл, харилцаа холбоо, хамтын хариуцлагын мэдрэмжийг бэхжүүлж байгаагаас шалтгаалдаг тул өвлөгдсөн утга санааг шинээр томьёолж, хамтын ирээдүйн боломжуудыг төсөөлөх нь чухал байна.
- "Маргаашийн музей" (Museu do Amanhã): Бразил улсын Рио-де-Жанейро хотын энэхүү музей 2015 онд нээгдсэнээс хойш 9 сая гаруй зочин хүлээн авсны 22 хувь нь музейд анх удаа зочилсон иргэд байжээ. Шинжлэх ухаан, урлаг, оюун санааг холбож, ирээдүйн үйл хэрэгт иргэдийг уриалан оролцуулж буй шинэлэг загварыг танилцууллаа.
- Ирээдүйг танин мэдэх ухаан (Futures Literacy): Нидерландын Ханзе их сургуулийн ЮНЕСКО-гийн тэнхимийн эрхлэгч Лоэс Дамхоф болон Доктор Вики Караискоу нар музейнүүдийг ирээдүйг танин мэдэх чадвартай (Futures Literate) болгох, олон нийтийн орон зайг урьдчилан мэдэх боломжгүй ирээдүйн төлөө хэрхэн төлөвлөх арга зүйг онцоллоо.
Дараагийн хэлэлцүүлэг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр "2030 оноос хойшх Боловсрол: Дэлхийн ирээдүйн төлөвлөлт" (Education post-2030: Global foresight) сэдвээр үргэлжлэх аж. Бүх насны иргэдэд хүртээмжтэй суралцах орчныг бүрдүүлэх, дижитал технологи ба өв соёлыг хослуулан орон нутгийн түвшинд суралцагч орчныг өргөжүүлэхэд энэхүү олон улсын туршлага, арга зүй үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзжээ
Холбоотой мэдээ
-
2 цаг 38 мин
-
4 цаг 34 мин
-
19 цаг 48 мин
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
Өчигдөр 13 цаг 06 мин
-
Өчигдөр 12 цаг 37 мин
-
Өчигдөр 11 цаг 55 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Өчигдөр 11 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 02 мин
-
19 цаг 48 мин
-
Уржигдар 13 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 24 мин
-
Өчигдөр 13 цаг 06 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
2 цаг 38 мин