Улсынхаа төсвөөс 125 их наядыг “залгичихсан” ДЭЛХИЙН УСНЫ ЭЛЧ
Батхуяг
Онцлох улстөрч
/
1 цаг 4 мин

Монгол Улсын Ерөнхий сайдаар таван жил орчим ажилласан Л.Оюу-Эрдэнэ өөрийн бүрэн эрхийн хүрээнд 125 орчим их наяд төгрөгийн төсвийг захиран зарцуулсан гэж түүнийг намынхан нь, олон нийт ч дүгнэдэг. Ингэхдээ өөрийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Биндэр сум, Бэрх тосгонд далд уурхайн музей байгуулсан, уг тосгоны сургуулийг олон улсын кембирджийн тогтолцоотой болгосноос өөрөөр олигтой зүйл хийгүй нэгэн. Харин баахан үл бүтэх мега төслүүд эхлүүлсэн ч өнөөдөр ашиг тусаа өгч, ажлын байр нэмсэн нь нэг ч алга.

Таван жилд ойролцоогоор 125 их наяд төгрөг гэдэг нь нэг жилд ойролцоогоор 25-30 их наяд төгрөгийг УИХ-аар батлуулж, үрэн таран хийсэн гэсэн үг. Гэвч үр дүнд нь Монголчууд ядууралтай хэвээрээ, ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн, бензингүй, түгжрэлтэй, утаатай өмнөх байдал яг хэвээрээ байна. Тэр их мөнгө хаашаа юунд зарцуулагдсан нь одоо ч тодорхойгүй.

Энэ мэтээр улсынхаа хамаг төсвийг хүүгийнхээ тагсалал, бэрхийнхээ брэндийн цүнх рүү чихчихсэн мань эр “ДЭЛХИЙН УСНЫ ЭЛЧ”-ээр тодорч, COP-17-ийн буянаар Монголоос гарч, дэлхийг хэрэн хэсэх эрхтэй болчихов. Тодруулбал Улаанбаатар хотод болсон COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас түүнийг дэлхийн усны элчээр томилсон аж. Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Засгийн газар Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж, Ажлын хэсгийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.