Тойргийн АМЛАЛТ-Бодит ХЭРЭГЖИЛТ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 2 мин

Баруун бүсгийн сонгогчдын итгэлийг хүлээсэн 10 гишүүн тойрогтоо юу хийж хэрэгжүүлэв

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийг нэгтгэсэн баруун бүсийн II тойргоос 10 гишүүн сонгогдсон билээ. Сонгогчдын итгэлийг хүлээн, төрийн түшээгээр сонгогдсон тэдний бүрэн эрхийн хугацаа хоёр дахь жилдээ үргэлжилж байна.

Энэ хугацаанд баруун бүсийн хөгжилд ямар ахиц гарав? Сонгуулийн үеэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, иргэдэд өгсөн амлалтууд хэрхэн хэрэгжиж байна вэ?

Зам тээвэр, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, ажлын байр, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ямар бодит ажлууд хийгдэв? Хамгийн гол нь улсын төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Улстөрч.мн сайт “ТОЙРГИЙН АМЛАЛТ – БОДИТ ХЭРЭГЖИЛТ” цувралынхаа хүрээнд баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилга, амлалтын биелэлт, бодит үр дүнг баримтад тулгуурлан олон нийтэд хүргэнэ. Энэ удаагийн цувралд 2024 оны сонгуулиар II тойргоос сонгогдсон Д.Амарбаясгалан, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Э.Болормаа, З.Мэндсайхан, Б.Заяабал, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин нарын тойрогтой холбоотой ажлыг авч үзнэ.

Амлалт хэрхэн хэрэгжив? Хийсэн ажил нь иргэдэд ямар үр дүн авчрав? Хэрэгжээгүй ямар асуудал үлдэв? Эдгээр асуултын хариуг баримт, тоо мэдээлэл, иргэдийн байр суурь болон гишүүдийн тайлбарт үндэслэн хүргэх болно. УЛСТӨРЧ.МН – Тойргийн амлалт, бодит хэрэгжилтийг баримтаар.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.