АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших болсон тул намын гишүүнээс хасагдах, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Ийнхүү АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж Б.Дэлгэрмааг дэд даргын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга Б.Жаргаланг томилсон байна. Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин юм.
Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт өрсөлдөхөөр горилож, намдаа дэнчингийн мөнгөө тушаасан билээ. Б.Дэлгэрмаагийн хувьд дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд гишүүнчлэлээс хасагдах асуудлыг намын анхан шатны нэгж шийдэх аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
23 цаг 41 мин
-
23 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 38 мин
-
Өчигдөр 08 цаг 42 мин
-
Өчигдөр 08 цаг 27 мин
-
Өчигдөр 08 цаг 24 мин
-
2026-04-03
-
23 цаг 48 мин
-
2026-04-01
-
23 цаг 41 мин