Зайсангийн KFC-тэй уулзварыг хааж, автобусны 7 чиглэлийг өөрчиллөө
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж буй. Тодруулбал, долоодугаар сарын 28-ны өдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 6:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийнэ. Иймд авто замын засвар, шинэчлэлтэй холбогдуулан дараах долоон чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.

- Ч:42Z “Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан”
- Ч:45Z “Ган хийц – ХМК – Зайсан ”
- Ч:52Z “3,4 дүгээр хороолол – Тэнгис кино театр – Зайсан”
- Ч:55Z “Зайсан – Дэнжийн 1000 – ЗГА Бааз – Согоотын гудамж”
- Ч:65Z “Зайсан – Офицеруудын ордон”
- Ч:66Z “Зайсан – Цэцэг төв – 11 дүгээр хороолол”
- Ч:72Z “Богдхан амралт – Төв номын сан – МУБИС – Хөгжим бүжгийн коллеж”
Нийтийн тээврийн хэрэгсэл дээрх зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ. Мөн иргэд та бүхэн тухайн чиглэлийн мэдээллийг харахдаа "UB bus" аппликейшнээс “Z” тэмдэгтэйг харна уу.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
20 цаг 26 мин
-
21 цаг 16 мин
-
Өчигдөр 13 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 15 цаг 47 мин
-
2026-01-31
-
Уржигдар 09 цаг 32 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин