ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД СУРГАЛТ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бямбажаргал
Үйл явдал
/
1 цаг 49 мин
Хан-Уул дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооноос 3 дугаар сарыг “Жендэрийн эрх тэгш байдлыг эрчимжүүлэх сар” болгон зарласантай холбогдуулан хороодын Жендэрийн дэд салбар хорооны нарийн бичгийн дарга нарт зориулсан “Жендэрийн сургалт зохион байгуулах арга зүй”, “Жендэрийн статистикийг ашиглах, хэрэглэх, тайлагнах” сэдэвт сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Мөн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны ажлын албанаас хороодын хөгжлийн нийгмийн ажилтнуудад зориулан “Харилцан сайн туршлага солилцох” арга хэмжээг зохион байгуулж, хороо, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамтын ажиллагааны шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдээллээр хангах, бүтээлч, үр дүнтэй санал санаачилгыг дэмжих чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн “Түмэн шувуут” ХК, “Мөнх ногоон амьдрал нийгэмлэг” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.