Сургалтаар эрсдэлийн үнэлгээ, мэдээлэлд суурилсан орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулна
Бямбажаргал
Үйл явдал
/
2 цаг 6 мин

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г шинэчлэн батлуулсантай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Эрсдэлийн удирдлагын газартай хамтран “Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан ба гамшгаас хамгаалах бэлэн байдал 2026-003” сэдэвт дадлага, сургуулийг Дундговь аймагт зохион байгуулж байна. 

Энэ сарын 23-27-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтад  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хариуцсан 60 орчим мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.  

Дадлага, сургалтын хугацаанд алба хааагчид гамшгаас хамгаалах үйл ажиллагааны мэдлэг, ойлголтоо бататгахаас гадна бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загвар төслүүдийн уялдаа холбоог ханган, тэдгээрийг илүү үр дүнтэй, хэрэгжихүйц байдлаар боловсруулна. 

Эрсдэлийн үнэлгээ, мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулснаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, гамшгаас хамгаалах алба болон мэргэжлийн ангийн чадавх сайжирч, төлөвлөлтийг илүү бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ гамшгийн улмаас учирч болзошгүй хохирлыг бууруулах ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.