БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 5, 6, 30-Р ХОРООНЫ ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга болон хэлтсийн дарга нар хариуцсан чиглэлийнхээ хүрээнд дүүрэг болон тухайн хороонд хийх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өгч, оршин суугчдын санал хүсэлтийг сонслоо.
10-р хорооллын хувьд хуучны хороолол учраас төлөвлөлт сайтай. Гэвч тус хорооллын хойд талын байрууд 1970-аад онд баригдсан, дулаан алдагдал ихтэй. Үүнтэй холбоотойгоор оршин суугчдаас байруудыг дулаалах асуудлыг голчлон хөндлөө.
Дүүргийн зүгээс өмнөх 4 жилд дулаан алдагдал ихтэй байруудыг эрэмбэлж улс, нийслэл, дүүргийн ТХО-аар дулаан хөөсөн фасад дулаалгын ажлыг хийсэн. Харин энэ жил нийслэл, дүүргээс ХБНГУ-ын GIZ төсөлтэй хамтран 5-р хорооны 7а/б байрыг металл фасадаар дулаалах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ нийт оршин суугчдын 95 хувийн саналаар тухайн төсөл болон дүүргээс 75, оршин суугчдаас үлдсэн 25 хувийн төлбөрийг хүүгүйгээр урт хугацаанд төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж дулаалах ажлыг эхлүүлээд байна. Иймд оршин суугчид маань Хорооноосоо энэ тухай мэдээллийг авч дээрх дулаалгын төсөлд бүрэн хамрагдах боломжтой.
ТҮҮНЧЛЭН ТУХАЙН БҮСЭД:
Цэцэрлэгийн хүртээмж харьцангүй сайн ч сургуулийн ачаалал их. Тодруулбал, "Эрдмийн өргөө" сургууль 300 гаруй багш, 6000 гаруй сурагчтай. Энэ онд 10-р хорооллын замын урд хэсэгт 960 хүүхдийн суудалтай сургууль НТХО-аар барих ажил эхлэх бөгөөд ашиглалтад орвол сургуулийн ачаалал эрс буурна. Түүнчлэн "Эрдмийн өргөө" сургуулийн барилга баригдаад 40 гаруй жил болсон. Иймд гадна орчин болон 2 спорт заалны шалыг стандартад нийцүүлж солих ажлыг хийнэ.
Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу буюу УТГЭ-ээс И-март хүртэлх замын ногоон байгууламжтай хэсгийг үлдээгээд үлдсэн нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй авто зогсоол байгуулах ажлыг хийнэ.
10-р хорооллын арын Далан дагуух тохижилтын ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн ч газар чөлөөлөлтийн асуудлаас болж зогссон. Иймд газар эзэмшиж байгаа иргэнтэй зөвшилцөн газрыг чөлөөлж, тохижилтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөөд байна.
Мөн уулзалтад тухайн хороонд төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг хороо, ӨЭМТ, цагдаагийн албан хаагчид, хот нийтийн аж ахуйн салбарынхан оролцож байна. Иймд оршин суугчдын асуултад холбогдох хэлтсийн дарга нар болон мэргэжилтнүүд хариулахаас гадна уулзалтын дараа дүүргийн менежер болон хэлтсийн дарга нараар ахлуулсан Ажлын хэсгүүд тухайн хороонд ажиллаж, яригдсан зөрчлийг арилгуулахад анхаарч ажиллах юм
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2 цаг 45 мин
-
2 цаг 46 мин
-
2 цаг 48 мин
-
20 цаг 9 мин
-
20 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 27 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
2026-03-18
-
2026-03-19