Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд оролцож байна
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 14 мин

Монгол Улс 2025–2029 оны хугацаанд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн чуулганд санал өгөх бүрэн эрхтэй гишүүн улсын хувиар оролцож байна.

f2368bb32f32456d8c316c2e07457160

Чуулганы эхний өдрүүдэд хурлын төлөөлөгчид 47 дугаар чуулганы шийдвэрийн биелэлт болон зөвлөх байгууллагын үйл ажиллагааны тайлан, дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн өвийн зүйлийн хадгалалт хамгаалалтын үнэлгээний тайлан, Дэлхийн өвийн жагсаалт болон Аюулд өртсөн өвийн жагсаалтад оруулсан шинэчлэлтүүдийг хэлэлцэж, ICOMOS, IUCN зэрэг зөвлөх байгууллагуудын техникийн үнэлгээнд үндэслэн зохих шийдвэрүүдийг гаргажээ.

81a6dbb810a74cb1b6be103bb7fc2eee

Мөн том хэмжээний дэд бүтэц, мега төслүүдийн өвийн бүрэн бүтэн байдалд үзүүлэх нөлөөг үнэлэх асуудлыг чухалчлан хэлэлцлээ.

Түүнчлэн, Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаанд манлайлан оролцож, соёлын өвөө дэлхийн түвшинд сурталчлан таниулж байна.

Төлөөлөгчид чуулганы үеэр Монгол Улсаас соёлын ангиллаар нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх талаар холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байна.780093176aea4604afb2ea70dedd0e88

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.