Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж үг Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат юм. Сайдын зөөлөн суудал, албан тушаалыг тэрбээр үүрдийнх юм шиг сэтгэж дотооддоо ТОМ ТОМ үйлдвэр байгуулж, мад аж ахуй, газар тариалан, арьс ширний үйлдвэрүүдийг байгуулаад цэнгэлийн манлайд хүргэчихнэ гээд “мөрөөдлөө ярьж” хэвлэлийнхэнд тайлбарлав.
“Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярина” гэгчийн үлгэрээр сайд Ц.Идэрбат “Монгол улс дотооддоо ШҮЛХИЙН ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭДЭГ болно” гээд бардам гачрихав. Биокамбинатын том үйлдвэрээ түшиглээд том хийчихнэ гэв. Боловсон хүчний нөөц, мэдлэг чадвар нь тулчихсан л гэнэ. Гадныхан заагаад өгнө гэсэн юм байх. ОХУ ч бай, Казахстан ч, БНХАУ ч вакцин үйлдвэрлэж зарах нь чухал. Үндсэндээ мөнгө олох гол арга нь шүү дээ. Сайд аа!! Гадны улсууд МӨНГӨ ОЛДОГ гол технологи, бизнесийн нууцаа юу гэж Монголчуудад хэлж, зааж өгөх вэ дээ. Тэдэнд тэр технологийн нууц нь МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ. Таны ярьсан "шүлхийн вакцинаа дотооддоо үйлдвэрлэнэ" гэсэн ярианы ШҮЛС ХАТААГҮЙ байхад хэдэн мал чинь ШҮЛХИЙГЭЭР НАС БАРААД дуусах вий, сайдтаан!!
Яах вэ, хийе гэсэн санаа, чадна, бүтээнэ гэсэн гэнэн хонгор мөрөөдөл тээж байгаа нь их юм. Гэвч одоо байгаа сайдын албан тушаалдаа бүүхэл энэ яваа насандаа чадахгүй. Сүр дуулиан болж цагаан сандал эгнүүлэн өрж, улаан тууз уяад, Ерөнхий сайдтайгаа хамт нээлтийн үг хэлж ёслох л байх. Түүнээс цааш хэтрэхгүй. Учир нт ийм үлгэрт Монголчууд итгэхээ байсан, ийм төрлийн төсөл, үйлдвэрүүдийг барьж байгуулах чадвар, хөрөнгө байхгүйн улмаас гацдаг.
Ц.Идэрбат сайдын ярьж байгаа мөрөөдлийн жагсаалт Н.Учралын Засгийн үед лав хэрэгжихгүй гэдэг баттай. Үүнээс өмнөх Засгийн үед ч шийдэгдээгүй. Үхрийн шир жалганд өмхийрч, хонины нэхий хог дээр хаягддаг хэвээрээ л байгаа.
-
2 цаг 1 мин
-
18 цаг 55 мин
-
19 цаг 22 мин
-
2026-07-20
-
Уржигдар 17 цаг 01 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 13 цаг 58 мин