Монгол улсын тамирчин Н.ГУАМАРАЛ охин ДААМНЫ СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА болж, алтан медаль хүртлээ
Батхуяг
Үйл явдал
/
10 мин

БНХАУ-ын Шинтай хотод болж буй өсвөрийн даамчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9–10 насны охидын ангилалд Монгол улсын тамирчин Нэргүй овогтой Гуамарал нь 4 хожил 5 тэнцсэнээр дэлхийн аваргын алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгалаа! БНХАУ-ын Шинтай (Xintai) хотноо дэлхийн аваргын шагналаа ёслол төгөлдөр гардан авч, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэх эрхэм хүндтэй мөчийн эзэн болж байгаад нь чин сэтгэлийн халуун баяр хүргэе!

Ийнхүү Ирээдүй Монголын даамын академи 2026 он гарснаас хойш Дэлхийн даамын холбооны дэд мастер цол хүртсэн 7 дахь тамирчнаа өлгийдөн авч байна.

Үүнд:

1. Э.Арвин-Эрдэнэ

2. Г.Цагаандархи

3.Н.Төгсжаргал

4.Н.Хангай

5.Б.Оюун-Үжин

6.З.Чингис

7.Н.Гуамарал

Бяцхан аварга Гуамаралдаа цаашдын спортын замналд нь улам их амжилт, өндөр амжилтын эзэн болохын ерөөл өргөе!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.