Холимог тулаанч З.Шинэчагтга ДАРАА долоо хоногт Японы Ёшики Накахаратай тулалдах тов гарчээ
Энхтөр
/
2021-04-06

Ширэн бээлий клуб, "Zorky MMA" багийн холимог тулаанч З.Шинэчагтга дараа долоо хоногт "One Champioship" холбооны 70 кг жинд Японы Ёшики Накахаратай тулалдах тов гарчээ.

Дөрөвдүгээр сарын 14, 15-нд болох "One on TNT II" арга хэмжээний үеэр тулалдах, 24 настай З.Шинэчагтга 6-2-0 амжилттай яваа бөгөөд сүүлийн дөрвөн тулаандаа дараалан ялаад байна. Түүний өрсөлдөгч, 28 настай Накахара 14-5-0 амжилттай ба сарын өмнө Руслан Эмилбекийг хүнд цохилтоор ялсан юм.

Албан ёсны тулаан хийгээгүй жил болсон З.Шинэчагтга жингийнхээ чансааны 7-д эрэмбэлэгддэг туршлагатай тамирчинтай хүнд тулааныг хийхээр бэлдэж байна.

One on TNT II арга хэмжээний оргил тулаан нь Сингапур гаралтай Америк тамирчин Кристиан Ли, Оросын Тимофей Настюхин нарын хооронд болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.136.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.