Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай утсаар ярьжээ. Тэд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирол болон нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж байгаагаа уламжилжээ.
Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас мэргэжлийн баг илгээсэн. Энэ багийн дүгнэлтэд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Харин Ерөнхий сайд Н.Учрал Японы Засгийн газар түймрийн асуудалд шинжлэх ухаанч хандаж, байгаль орчны нөхөн сэргээлтийг үе шаттай, үр дүнтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж буйд талархал илэрхийлж, хамтран ажиллахаа мэдэгджээ.
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 52 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Өчигдөр 08 цаг 35 мин
-
Өчигдөр 08 цаг 31 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин
-
Уржигдар 17 цаг 08 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 09 цаг 05 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Өчигдөр 08 цаг 46 мин
-
Уржигдар 17 цаг 10 мин
-
Өчигдөр 08 цаг 52 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин