Сонсгол: Улаан цайм худлаа яриад байна вэ, түмэн олон сонсч байгаа
Үйл явдал
/
2024-05-21

НАЙМАН САРЫН ХУГАЦААН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ШИНЭЧЛЭХИЙГ ҮҮРЭГДСЭН

Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:

-2023 онд ТЕГ-руу бичиг явуулаагүй гээд байх юм. Юу гэж бичиг явуулах юм бэ. 2022 онд УИХ-ын төсөв батлагдаж, нийслэлд эрх шилжиж ирсэн. Мөн 2021 оноос үргэлжилж байгаа ажил. Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрт нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2023 оны есдүгээр сарын 1-ний дотор буюу найман сарын хугацаанд бүрэн дуусга гэсэн. Өөрөөр хэлбэл, 1000 гаруй автобусыг бүрэн шинэчлэхийг үүрэгжүүлсэн. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төсөв 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан. Бичгээ та хэд Сангийн яам, ТЕГ руу явуулж, Сангийн яам нэгдүгээр сарын 9-нд хариу ирүүлсэн байна. Та бүхэн хуулийн дагуу төрийн нууцад хамруулж болохгүй, ил тод нээлттэй боломжоор хангаж болно гэсэн. Энэ хариуг хүлээж болоогүй юм уу

ХУВААЛЦАХЖИРГЭХ

ТЕГ: НЗДТГ-ААС 2023 ОНД НИЙТИЙН ТЭЭВРИЙН АСУУДЛААР ХАНДАЖ БАЙГААГҮЙ

Сайд асан Ж.Сүхбаатар:

-Төсвийн асуудалд Ерөнхий сайд дэмжиж, Засгийн газрын бодлого болгосон. ТЕГ өөрийгөө хамгаалж бичиг явуулж байгаа байх. Нийтийн тээврийн парк шинэчлэл Засгийн газрын ажил биш байсан. Нийслэлд өгсөн төсвийг надад өгөх гэж байсан. Би хүлээж авахгүй гэсэн. Тэгээд над дээр энэ төсөв боогдож орсон. Тэрнээс биш бодлого нь хотын нийтийн тээврийн асуудал үргэлжилж байгаа асуудал. Өмнөх 2022 оны ажил гүйцээгээгүй явж байгаад над руу мөнгө нь тавигдсан. Шинжээч хууль зөрчсөнийг тогтоохгүй л дээ. Тийм байж болзошгүй гэдэг дүгнэлт гаргах байх. Шинжээч оролцож байгаа хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Зөрчсөн байна гээд мэдээлж байгаа. Хуулийн байгууллага биш. Шүүх дээр энэ хэргийг хэлэлцэж байгаа. Өмнө нь Засгийн газар дээр хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал гэж танилцуулж байсан юм билээ. Тэр хуулийн 3.4 зүйл ангиар олон худалдан авалт хийсэн олон газар байдаг. 

Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:

-Энэ ажил төрийн нууцад авдаг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Нийтийн тээврийн асуудал 2021 оноос эхэлж, 2022 онд 60 болон 224 автобус авах ажлыг 856 автобус жагсаалтаас гарах гээд байгаа учраас 2022 оны есдүгээр сарын 19-нд төсөвтэй холбоотой асуудал яригдахаас өмнө энэ ажлыг үргэлжлүүлэх захирамж гарсан байсан. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 370, цахилгаан хөдөлгүүртэй автобус 150, 2 давхар автобус 10, дунд оврын дизель автобус 40 ширхгийг авна гэж төлөвлөж, тагнуулаас нийтийн тээврийн парк шинэчлэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн юм гэж дүгнэсэн байхад 856 автобусны шинэчлэлтэй асуудал 224 автобустай хамаатай. Үлдсэн нь үндэсний аюулгүй байдалтай холбоогүй гэж яаж дүгнэх юм бэ. Нэгэнт холбоотой асуудал мөн юм бол тэр язгуур эрх ашиг бүрэн хангагдана гэж тусгасан байдаг.

ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар:

-2023 онд НЗДТГ-аас нийтийн тээврийн асуудлаар хандаж байгаагүй. Нийтийн тээврийг төрийн нууцад хамааруулсан уу гэж байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 11.5 зүйлд Засгийн газраас төрийн нууцад хамааруулах мэдээллийн жагсаалтыг гаргаж, баталдаг. Засгийн газраас ийм шийдвэр гараагүй. Харин 2022 онд хотын даргын зүгээс  нийтийн тээврийн асуудлаар тав, наймдугаар сард хоёр удаа хандаж байсан. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Эрхийг Ж.Сүхбаатар нийслэлд шилжүүлсэн нь зөв. Гэхдээ худалдан авалтыг шуурхай, зөв хийх ёстой байсан. Нээлттэй биш байсан. С.Жавхланбаатарын өмгөөлөгч "Наад муу чинь юу гээд байгаа юм бэ" гэж байна. Бид энд хэлэх үгээ хориулахгүй шүү. 

ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар:

-Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5 заасан Засгийн газраас баталсан төрийн нууцын жагсаалтад нийслэлийн нийтийн тээвэр худалдан авах ажил үйлчилгээ байхгүй. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлд ногоон автобусны худалдан авалт орохгүй гэдгийг хуульд заасан гэдгийг ТЕГ хэллээ. Харин 2022 онд хоёр удаа хандахад ямар хариу өгсөн бэ. Тэр үед нууцын жагсаалтад оруулж байсан уу. Нийслэл 2022 онд хандаж байсан гэлээ. Нууцад оруулна гэж үзэж байсан юм уу. Хуулиараа хэр хугацаа зарцуулах байсныг шууд худалдан авалт хийж хэмнэсэн юм бэ?

ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар:

-2023 онд НЗДТГ-аас хандаж байгаагүй. Харин 2022 онд нийтийн тээвэртэй холбоотойгоор тавдугаар сарын 26, наймдугаар сарын 16-нд хандаж, албан бичиг ирүүлсэн. Төрийн нууцад хамруулах бус, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 болон 3.4.3. зүйлийг буюу иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах заалтыг үндэслэн, ажил үйлчилгээнд хамаарах уу гэсэн чиглэл авах албан бичиг ирүүлсэн. Тагнуулын байгууллага мөн байна гэхдээ санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын Сангийн яамнаас чиглэл аваарай гэдэг хариу өгсөн. Төрийн нууцтай холбоотой асуудлаар бичиг ирж байгаагүй. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Сангийн яам  нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлд хамаарах үндэслэл тодорхойгүй байна гэдэг  хариу өгч байжээ. 

ХУВААЛЦАХЖИРГЭХ

 

2022-2024 ОНЫ БАЙДЛААР 856 АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ХАСАГДАХ БАЙСАН

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Танилцуулгын 15 дахь хуудаст худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлийг үндэслэжээ. Энэ чиглэлээр гаргадаг нь ямар учиртай юм бэ. Автобус авах нь нууцын зэрэглэл, үндэсний аюулгүй байдалтай ямар хамааралтай гэж үзсэн бэ. Нууцын зэрэглэлд оруулаад асуудал бий болдог тал бий. Яагаад гэдэг асуултад хариулж өгөөч?

Хоёрт, тав хоногийн хугацааатай хоёр бичгийг хоорондоо солилцжээ. Эхлээд евро 4 автобусыг 600-гаас доошгүй авна гэсэн бол дараа нь евро 5 хөдөлгүүртэй автобусыг 470-ыг авна гээд. Энэ тоо чинь өөрөө та бүхний судалсан үнээр, батлагдсан төсвийн хүрээнд тооцсон тооцоолол мөн юм уу?

Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:

-Шинжээчийн дүгнэлтэд танилцуулсан төрийн нууцад хамааруулсан гэдэг дүгнэлт буруу. Төрийн нууцад хамааруулаагүй. Нийтийн тээврийн худалдан авалтыг нууцад оруулах ямар ч боломжгүй, ил тод нээлттэй байх ёстой. Эхнээсээ ийм буруу мэдээлэл олон нийтэд цацаж, улс төрийн тоглолт явуулсны дараа хуулийн байгууллага оролцдог буруу жишиг тогтлоо. Хууль зүйн дүгнэлтийг танилцуулъя. УИХ-аас 2005 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйл өөрөө хоёр нөхцөлтэй. Нэгд, хуулиар төрийн нууцад хамааруулсан. Хоёрт, үндэсний аюулгүй байдалтай холбоотой тодорхой бараа ажил үйлчилгээ, техник хэрэгсэл худалдан авахтай холбоотой харилцаа. Энэ худалдан авалттай холбоотой ажлыг анх зохион байгуулахад нийслэлд түгжрэл, үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудал үүссэн байсан.

Нийт 2022-2024 оны байдлаар 856 автобус үйлчилгээнээс гарах нөхцөл байдал үүсч, 2022 онд 586 автобус насжилт нь дуусч, 1.6 сая зорчигчдын аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх нь зөрчигдөж байсан.

Үүнтэй холбоотойгоор Стандарт хэмжилзүйн газрын даргын тушаал гарч, хориглоно гэдэг стандартын хэрэгжилтийг зогсоосон. Өөрөөр хэлбэл 12 жилээс дээш хугацаанд үйлчилгээнд явсан автобусыг явуулахыг хориглосон байсан. Энэ үйлчилгээг зогсоож, парк шинэчлэл эхэлсэн. Түгжрэл, зорчигчдын аюулгүй асуудлаар хотын даргаас 2022 оны наймдугаар сарын 15-нд чиглэл хүсэх тухай бичиг явуулж, бүх үндэслэлийг дурдаж, 10-аад автобус шатсан. Азаар хүн өртөөгүй. Тиймээс 3.4 зүйлд заасан үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын техник тоног төхөөрөмж, байгууламж, ажил үйлчилгээнд хамаарах эсэх талаар хамтран ажиллана уу гэдэг хүсэлт өгсөн. Хариуд нь Тагнуулын ерөнхий газраас 2022 оны наймдугаар сарын 18-нд 1080 гэдэг бичиг ирсэн. Дураараа шийдвэр гаргаагүй. 

Гэрч С.Жавхланбаатар:

-Миний бие нийтийн тээврийн газрын даргаар 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд ажлаа авсан. Бүх тооцоо судалгааг хийсэн байсан. Евро 5-ыг евро 4 болгох гурван шалтгаан байсан. Төсөвт тааруулж автобусаа нэмэх, евро 5 түлшний чанарын асуудал байдаг, нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд өнөөгийн техникийн эвдрэл гэмтэл их ярьдаг байсан. Өөрсдийнхөө цаашид ашиглах хугацаагаа бодолцсон санал хүсэлт ирүүлж байсан. Тэгээд евро 5 хөдөлгүүр дээрээ техникийн тодорхойлолтоо хийж, бүрдүүлсэн юм. 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Евро 4 хөдөлгүүртэй 600, евро 4 хөдөлгүүртэй 470 автобус авах бичгийг тав хоног солилцсон. Төсөвт өртөгтөө багтааж тооцож гаргасан тоо юм уу. Авсан үр дүнтэй холбоотой асуудалд холбогдоно. Нийт 606 автобус авна гэчихээд 600 автобус авсан. Зургаан автобусны зөрүү гэхэд хоёр тэрбум төгрөг болж байгаа. Энэ 130 автобусны зөрүү ямар учиртай юм бэ. Тодорхой хариулт хэлээд өгөөч?

Сайд асан Ж.Сүхбаатар:

-Ойлгож байна. Би анхны түр хороог удирдаж байсан. Зорилго нь иргэдэд мэдээлэл өгөх асуудал. Сугалж аваад худалдан авалтаар сонсгол хийж байгаа нь дэлхийд байхгүй сонсгол. Гэхдээ энэ ажлыг явуулах нь зүйтэй. Ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр 2022 оны есдүгээр сарын 1-нд ажлаа авахад би нийтийн тээвэр хариуцаагүй. Салбар хариуцсан сайд. Нийтийн тээвэр яагаад надтай холбогдсон бэ. Засгийн газрын гишүүнээр томилоход түгжрэлтэй тэмцэх үр дүнтэй бодлогын чиглэлийг надад гаргах даалгавар өгсөн. Би хэдхэн хоногийн дотор бодлогоо тодорхойлж танилцуулсны нэгдүгээрт нийтийн тээвэр байсан. Хоёрт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, авто замын сүлжээ байсан. Хот төлөвлөлт, соёл гэгээрэл, албадлага гээд таван арга хэмжээг тодорхойлсон. Тэгээд удаагүй байхад төсөв боох асуудал яригдсан. Нийтийн тээврийн парк шинэчлэл надаас өмнө 2022 оны тавдугаар сарын 18-нд Засгийн газрын хуралдаанд Д.Сумъяабазар дарга асуудлаа танилцуулж, 101 чиглэлд 985 автобус явж байна. Цаашдаа 124 чиглэлд 1043 автобус явж хүртээмжтэй болно гэдгийг гаргасан. Тэгээд 2021 онд 420 тэрбум төгрөгт хүрч, 70 тэрбумдаа багтаан парк шинэчлэл хийе гэж байхад намайг орж ирэхэд улаан автобусны санхүүжилт нь гацсан байсан. Энэ асуудал шийдэгдсэн. Би орж ирээд автобустай ноцолдъё гэсэн бодлого байгаагүй. Түгжрэлтэй үзэх суурь асуудал нь нийтийн тээвэр байсан. Өдөрт 500-600 мянган зорчигч хөдөлгөөн хийдэг. Энэ автобуснууд нь 2025 гэхэд бүгд насжилт нь дуусахаар болсон байсан. Бас 10 жил хугацаатай ашиглах автобусыг хоёр жилээр сунгасан байсан. Д.Сумъяабазарын үед олон жилийн хугацаанд парк шинэчлэл хийж чадахгүй 100, 100-гаараа овоорчихсон байсан. Энэ асуудал цочирдуулсан. Би хотын асуудал гээд орхиж болох байсан ч энэ асуудал руу орсон юм. Өнөөдөр 2022 оны есдүгээр сараас хойш олон нийт нийтийн тээврийн асуудлаар хүчтэй ярьж эхэлсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Хэрэгцээ шаардлагыг бид бүгд ойлгож байгаа. Асуудал тулгамдсаныг далимдуулан худалдан авалт, үйл ажиллагаа нь буруу байна гэдгийг иргэдэд үнэн худлаа гэдгээ нотолж ярих хэрэгтэй. Хотын даргын захирамжтай холбоотой эрх шилжүүлэх тухай албан бичиг боловсруулсан, гарын үсэг зурсан хүмүүсийг харахаар дандаа түр орлон гүйцэтгэгч байна. Төрийн албан хаагчийн тогтвортой байдал, эрх зүйн чадамжийн байдал эндээс харагдаж байна. Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Тагнуулын ерөнхий газар руу бичиг явуулсан байна. Сая Д.Мөнх-Эрдэнэ буруу ярьж байна гэлээ. Шинжээчид дүгнэлтийг гаргаж ирээд байхад. Үүнд, ТЕГ-аас нийслэлд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 2023 онд автобус худалдан авах асуудлаар хотын дарга харьяа байгууллагаас хандаагүй байна гэсэн. Мөн тагнуулын байгууллагаас ажил үйлчилгээг төрийн нууцад хамруулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй талаарх албан бичгийг хотын даргад хүргүүлжээ. Яагаад улаан цайм худлаа яриад байна вэ. Түмэн олон сонсч байгаа шүү. 

ХУВААЛЦАХЖИРГЭХ

 

ШИНЖЭЭЧ ТАНИЛЦУУЛГА ХИЙЖ БАЙНА

Шинжээчийн танилцуулга: 

-Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар тогтоолоор "Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан. "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсвийн төсөлд тусгаж, шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. НИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 11/34 дүгээр тогтоолд 616.767.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 416.260.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 42 багц "Авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлсэн байна. 

Засгийн газар 2022 оны есдүгээр сарын 14-нд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн, сайдын орон тоог баталсан. Ж.Сүхбаатарыг ёсдүгээр сарын 20-нд томилсон байна. 

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2023 оны хэрэгжүүлэх хөтөлбөрийн хавсралтад 2023 оны зорилтот түвшин 457 автобусыг 318 тэрбум төгрөгөөр парк шинэчлэхээр төсөвт тусгасан. Ж.Сүхбаатар сайдад 408.523.1 сая төгрөгийг төсөвт тусгасан. Нэгдүгээрт, барилга байгууламж нийтийн тээврийн автопарк Хан-Уул дүүрэгт байгуулахаар 90.523.1 төсвөөр барихаар төлөвлөж, тухайн ондоо 67.523.1 сая төгрөг олгохоор тусгажээ. 

Хоёрт, тоног төхөөрөмж нийтийн тээврийн автобус 318 тэрбумаас санхүүжиж, 272.220.1 сая төгрөгөөр харин 2023 онд санхүүжүүлэх дүн нь 339.743.2 сая төгрөг байв. 

2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 2/1611 дугаар албан тоот нийслэлийн нийтийн тээвэрт санал хүргүүлэх тухай 2023 онд Евро 5 хөдөлгүүртэй их багтаамжийн 470 автобус болон цахилгаан дунд багтаамжийн автобус нийт 720 автобусаар парк шинэчлэх шаардлагатайг уламжилсан. Тухайн өдрийн А/04 тушаалаар хотын дарга Д.Сумъяабазарт Эрх шилжүүлж, хөрөнгө оруулалтыг эрхийг даалгасан. 

Capture

Capture2

Capture77

Capture88

Capture333

Capture444

Capture666

Capture5555

Capture33333

Capture55622

Capture777775

66333

999

 

Capture

Capture2

Capture77

Capture88

Capture333

Capture444

Capture666

Capture5555

Capture33333

Capture55622

Capture777775

66333

999

 

ХУВААЛЦАХЖИРГЭХ

 

ЭХНИЙ ӨДӨР 14 ГЭРЧ ОРОЛЦОХООС 9 ХҮН ИРЭЭГҮЙ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хоёр хоногийн хугацаанд сонсголыг зохион байгуулна. Бид тавдугаар сарын 14-нд хуралдааны товыг тогтсон. Сонсголын үйл ажиллагааг эхлүүлье. Сонсголд оролцож буй бүрэлдэхүүнийг танилцуулъя. "Бодлого залуусын хяналт" ТББ-ын төлөөлөл Т.Амарзаяа, УЕПГ-ын Хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Д.Долгион, УЕПГ-ын хяналтын прокурор Б.Батсайхан, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга Э.Оюунболд, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Батсүрэн, ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар, Д.Цогтбаяр нар болон ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөгч, Б.Балжинням, Сангийн яам, ЗТХЯ, ҮАГ, НЗДТГ, Нийтийн тээврийн газар, ГЕГ-ын төлөөлөл оролцож байна. 

Эхний асуудал худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үндэслэл шалтгааныг хэлэлцэнэ. Төсөл арга хэмжээ, шийдвэр, түүний үндэслэл, сонгон шалгаруулалт гэх мэт асуудал багтана. Гэрчүүдийг танхимд урья.

НЗДТГ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын зөвлөх Я.Баасанбат: 

-Нийт 14 гэрч дуудагдсан. Ж.Сүхбаатар сайд асан ирнэ гэсэн боловч ирээгүй байна. Ц.Батгэрэл нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга асан эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул ирэх боломжгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн. Хотын дарга асан Д.Сумъяабазар сонсголд оролцоно гэдгээ мэдэгдсэн ч ирээгүй байна. Хотын даргын орлогч асан Ж.Сандагсүрэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Хотын дарга зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ ирсэн байна. НЗДТГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар ирсэн. НЗДТГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга Н.Наранбаатартай холбогдож амжаагүй. Нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлогч Г.Содбаяр оролцохоо мэдэгдсэн ч ирээгүй байна. НЗДТГ-ын Төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээл ирэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар томилолтоор яваа гэдгээ бичгээр мэдэгдсэн. ТЕГ-аас төлөөлөл оролцож байгаа.Д.Баярдорж ажлын албаны дарга томилолттой яваагаа мэдэгдсэн. Ч.Сайханбаяр эмнэлэгт эмчлүүлж байгаагаа мэдэгдсэн бол С.Жавхланбаатар өмгөөлөгчтэйгөө оролцож байна. Б.Мөнхболд Нийтийн тээврийн Ачаа тээврийн хэлтсийн даргыг түр орлогч асан оролцож байна. 

ХУВААЛЦАХЖИРГЭХ

 

ЭХНИЙ ӨДӨР НОТЛОХ БАРИМТУУДЫГ ТАНИЛЦУУЛНА

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэлнэ.

Хоёр өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний өдөр “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан” сэдвийн хүрээнд Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл; Нийтийн тээврийн автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. 

Үдээс хойших сонсголоор “Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт” сэдвийн хүрээнд Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт; Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалтын талаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ хүрээнд өнөөдөр 67 гэрчийг сонсголд оролцуулахаар дуудсан байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

ХУВААЛЦАХЖИРГЭХ

 

НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛ 2 ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /2024.05.21/ ногоон автобусны худалдан авалтаар нээлттэй сонсголыг эхлүүлнэ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хороог ахалж байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй хүнийг гэрчээр дуудсан гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал харицсан нэгдүгээр орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ болон тус худалдан авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудсан юм.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Н.Ганибал, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Т.Доржханд нар багтаж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.239.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.