Ж.ЗОЛЖАРГАЛ гишүүн тойргийнхоо айлуудаар орж ШИНЭ ТҮВШНИЙ ЧАНАРЫГ ШАЛГАЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 9 мин

Баянгол дүүргээс УИХ-д хамгийн олон иргэний дэмжлэг авч сонгогдсон ХҮН намын гишүүн Ж.ЗОЛЖАРГАЛ тойргийнхоо гэр хорооллын айлуудаар орж, шинэ түлшний чанарыг шалгажээ. Тэрбээр “Хятад түлшийг одоогоор ихэнх айл авч үзээгүй, хуучин шахмалаа хэрэглэж байна. Цөөн хэд нь авч үзжээ. Тэдний яриагаар ханан пийшин халж өгөхгүй, харин монгол гэрт бол боломжийн байна гэнэ. Тэр нь үндэслэлтэй, учир нь хагас кокс дөлгүй шатдаг болохоор пийшин халаахгүй, харин монгол гэр талбай жижиг тул халааж байна.

Бас айгаад авч хэрэглэхгүй байгаа асуудал байна. Тэр нь бас үндэслэлтэй. Дөл багатай байна гэдэг нь ноцолт удаан буюу агаар сайн өгөхгүй бол дутуу шаталтаас үүсэх СО угаарын хий их ялгарна, гэхдээ соролт сайтай бол яндангаар гарах тул асуудалгүй, сорохгүй бол гэрт орж аюул үүсгэнэ. Тэгэхээр яндан, зуух сайн байхад анхаарах, тэр нь тааруу бол элдэв кокс, хатуу түлш түлэхэд хэцүү л дээ. Үнийн хувьд зарим айлд 3750₮, 5000₮-ийн ялгаа бас хэцүү л тусч байгаа аж. Хиймэл үнэ гэдэг дандаа асуудал үүсгэдэг л дээ” гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.