
Төрийн хэмнэлтийн тухай хуульд онц шаардлагагүй бараа материалыг олноор худалдан авч нөөцлөхийг хатуу хориглосон. Харин энэ хууль Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженерт бол гууль шиг л санагдаж байгаа байх.
Ажлын байрандаа авлига авч баригдан шалгагдаж байсан нөхөрт төрийн хуулийг уландаа гишгэх ч энүүхэнд байлгүй яахав. Тэд 2025 оны 10 дугаар сарын 06-нд “ТӨРӨЛ БҮРИЙН САНДАЛ” авах гэсэн утгаар 245 сая 151 мянган төгрөгийн тендер зарлажээ.
Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олон хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг. Гэвч тэд бүгд сандал ашигладаггүй.
Уг тендерт “ЧАРГАН САНДАЛ” 60 ширхэг, “Оффисын эргономик сандал” 199 ширхэг, “Арьсан бүрээстэй мстер сандал” 54 ширхэг, Оффисын дугуйтай сандал 50 ширхэг, лабароторийн түшлэггүй сандал 19 ширхэгийг авч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулхад хураана гэжээ.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 16 цаг 57 мин
-
Өчигдөр 16 цаг 52 мин
-
Өчигдөр 16 цаг 45 мин